УИХ-ын 2012 оны долдугаар сарын 24-ний өдрийн хуралдааныг УИХ-ын гишүүн Л.Цог даргалсан. Уг үйлдлийг иргэн Н.Цэрэн хууль бус хэмээн Үндсэн Хуулийн Цэцэд хандан өргөдөл гаргасан байна.Тэрээр өргөдөлдөө “УИХ-ын чуулганыг УИХ-ын гишүүн Л.Цог хууль зөрчин даргалж удирдан явуулсан нь Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсгийн “Ардчилсан ёс, шударга ёс, ...хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн.”, Хорин дөрөвдүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Хорин тавдугаар зүйлийн 4 дэх хэсэг, Тавьдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 4 дэх заалтын “… хуулийг зөв хэрэглэх талаар албан ёсны тайлбар гаргах”, Далдугаар зүйлийн 1 дэх хэсгийн “Үндсэн хуульд хууль, …төрийн байгууллагын бусад шийдвэр, нийт байгууллага, …үйл ажиллагаа бүрнээ нийцсэн байвал зохино” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөн” гэжээ.
Иймд УИХ-ын гишүүн Л.Цог Улсын Их Хурлын хуралдааныг даргалан явуулсан нь Үндсэн хуулийн зүйл, заалтуудыг зөрчсөн болон түүний суурь зарчимд харшилсан эсэх талаар дүгнэлт гаргаж өгөхийг хүссэн байна.
Б.Золбоо



















































Сэтгэгдэл (1)