Өнгөрсөн даваа гаригт Нигерийн зүүн хойд хэсэгт орших Муби хотын Политехникийн их сургуульруу буутай этгээдүүд дайрч 25 хүнийг хөнөөсөн талаар CNN агентлаг мэдээллээ.
Хохирогсдын ихэнх нь буюу 19 нь тус сургуулийн, гурав нь Эрүүл мэнд, технологийн сургуулийн оюутнууд байжээ. Цагдаа нар аллагыг дотроосоо үйлдсэн байж магадгүй хэмээн сэжиглэж байна. Учир нь алуурчид оюутнуудыг хөнөөхдөө нэрээр нь дуудаж, нэг нэгээр нь хөнөөжээ.
Тэд аймшигт хэргийг гүйцэлдүүлэхдээ буу, хутга ашигласан байна. 25 хүний зарим нь хоолойгоо хэрчүүлж амиа алдсан байжээ.
Цагдаа нар аллагыг удахгүй болох Их сургуулийн сонгуулийн ажилтай холбоотой байж магадгүй хэмээн таамаглаж, гэмт этгээдүүдийг эрэн сурвалжилж байна.

Д.Идэр