Фэйсбүүкийн гүйцэтгэх захирал Марк Зукерберг өчигдөр NBC телевизийн
нэвтрүүлэгт оролцож ярилцлага өгчээ. Тэрээр “Би маш энгийн хүн, өдөр бүр
адилхан хувцас өмсөхдөө сэтгэл хангалуун байдаг” хэмээн ярьжээ.

Тэрээр 2011 онд хамгийн зохимжгүй хувцасласан алдартнуудын жагсаалтад дээгүүр эгнээнд жагссан билээ.
Марк Зукерберг “Та миний хувцасны шүүгээг харах юм бол намайг өдөр бүр адилхан хувцас өмсдөг гэдгийг мэдэх болно. Миний шүүгээнд одоо өмссөн байгаа шиг саарал өнгийн пудболка 20 ширхэг байгаа” хэмээжээ.
Мөн тэрээр ухаалаг гар утасны хэрэглэгчид бараг бүгдээрээ фэйсбүүк app татаж авдаг талаар ярьжээ.
Д.Идэр
Сэтгэгдэл (1)