Өнгөрсөн сарын эхээр УИХ-ын гишүүн С.Ганбаатар, УИХ-ын дэд дарга
С.Баярцогтыг халз мэтгэлцээнд дуудсан. Тэрээр Оюутолгойн гэрээтэй
холбоотой асуудлаар С.Баярцогтыг дуэльд дуудаад байсан билээ.

Өнгөрсөн сарын эхээр УИХ-ын гишүүн С.Ганбаатар, УИХ-ын дэд дарга С.Баярцогтыг халз мэтгэлцээнд дуудсан. Тэрээр Оюутолгойн гэрээтэй холбоотой асуудлаар С.Баярцогтыг дуэльд дуудаад байсан билээ. С.Ганбаатар “С.Баярцогт Сангийн сайд байхдаа гэрээ байгуулах ажлын хэсэгт орж ажилласан байсан. Тиймээс түүнээс тайлбар өгөхийг олон удаа шаардсан ч өдийг хүртэл хариу өгөөгүй. Иймд халз мэтгэлцээнд дуудаж байгаа” гэж байсан. Харин уг саналыг УИХ-ын дэд дарга С.Баярцогт хүлээн авснаар халз мэтгэлцээн энэ сарын 8-нд буюу ирэх даваа гаригт болно. Халз мэтгэлзээн Төрийн ордны Г танхимд 12.00 цагаас болох бөгөөд сэтгүүлчид шууд мэдээлэл бэлтгэх боломжтой юм байна.
Б.Чимэг
Сэтгэгдэл (13)