Загсийн газрын хуралдааны шийдвэрийн талаар мэдээлэл хийлээ. Шатахуун, газрын тосны бүтээгдэхүүний асуудалын талаар УУХҮ-ийн сайд Г.Ёндон мэдээлэл өглөө. Тэрбээр "АИ-92 шатахууны 42 хоногийн нөөцтэй байна. Шатахууны нөөц хангалттай. Хуульд гол тусгагдсан нь шатахуун, газрын тосны бүтээгдэхүүн гэж байгаа. Өнгөрөгч оны арваннэгдүгээр сард авч байсан шатахууны үнээс өнөөдрийн үнэ их хэмжээгээр нэмэгдсэн. Тэгэхээр нөөц бүрдүүлэхэд шаардлагатай мөнгөн хөрөнгийн дутагдал гарч ирж байгаа. Монголбанкны танилцуулга дээр ч эл асуудал орж ирсэн.
ААН байгууллагуудын хувьд дөрөвдүгээр сарын захиалга хийж эхэлсэн. ОХУ-д шатахууны экспортыг зарим компани хийхгүй байгаагаас шатахууны илүүдэл, сав дүүрсэн асуудлууд байгаа тул Засгийн газар хэлцэл хийх замаар үнийг хямдруулах боломжийг эрэлхийлнэ. Хууль үйлчлэх хугацаа нь 2023 оны арванхоёрдугаар сарын 31-нийг дуустал гэж тогтоосон. Гэхдээ нөхцөл байдлыг ажиглаж тухайн үед хугацааг тогтооно" гэлээ.
Д.Батчулуун