Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна

Өнөөдөр Увсын өмнө, Баян-Өлгий, Ховдын хойд, Говь-Алтай, Баянхонгорын нутаг, Завхан, Өмнөговийн баруун хэсгээр салхи секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метрийг давж ширүүснэ. Иргэд та бүхэн цаг агаарын аюулт үзэгдлээс урьдчилан сэргийлнэ үү.