Японы Йокохама мужийн Исого-кү хотод өнгөрсөн Баасан гарагийн шөнө гурван автомашин мөргөлдсөний улмаас нэг хүн амиа алдаж, гурван хүн хөнгөн бэртжээ. Ослын улмаас нас барсан эрэгтэй Монгол Улсын иргэн байсан гэх мэдээлэл олон нийтийн сүлжээгээр цацагдсан юм.
Гадаад харилцааны яамнаас энэ талаар тодруулахад "Японы талаас Монгол Улсын иргэн авто ослоор нас барсан тухай мэдээллийг өчигдөр Токио дахь Элчин Сайдын Яаманд албан ёсоор ирүүлсэн. Нас барсан иргэн 32 настай, эрэгтэй. Гадаад харилцааны яамны Консулын газраас ар гэрийнхэнд нь мэдээлэл хүргүүлэх, шаардлагатай туслалцаа дэмжлэг үзүүлэн ажиллаж байна" гэлээ.