
Мөн Сүхбаатар аймгийн Түмэнцогт сумаас зүүн тийш 40 км-т Цогтын өндөр гэдэг газар энэ сарын 7-нд хээрийн түймэр гарсан байна. Түймрийг Онцгой байдлын хэлтсийн албан хаагчид болон Түмэнцогт сум, Дорнод аймгийн Хөлөн буйр сумын иргэд ажиллаж бүрэн унтраасан аж. Түүнчлэн Увс аймгийн Тэс сумын нутаг хилийн 174-175 дугаар тэмдэгтээр энэ сарын 7-нд ОХУ-аас ойн түймэр орж иржээ.
Уг түймрийг унтраахаар аймгийн Онцгой байдлын хэлтсийн алба хаагчид, сумын иргэд, хилийн заставаас албан хаагчид ажиллаж буй юм. Хуурайшилтын үед ой хээрийн түймэр гарах нь элбэг байдаг учраас иргэдийг анхаарал болгоомжтой байхыг албаныхан анхааруулж байна.