
Орон нутгийн сонгуульд шинэ аппараттайгаар оролцох гэж байгаа тус намын дотоод асуудлыг хариуцах Хэрэг эрхлэх газрын Тамгын газрын даргаар Ш.Раднаасэдийг томилж, намын байгуулалтын хэлтсийн даргаар Байгаль орчны дэд сайд асан Ч.Жаргалсайхан томилжээ.

Орон нутгийн сонгуульд шинэ аппараттайгаар оролцох гэж байгаа тус намын дотоод асуудлыг хариуцах Хэрэг эрхлэх газрын Тамгын газрын даргаар Ш.Раднаасэдийг томилж, намын байгуулалтын хэлтсийн даргаар Байгаль орчны дэд сайд асан Ч.Жаргалсайхан томилжээ. Мөн Улс төрийн бодлогын хэлтсийн даргаар Н.Дэмбэрэл, Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албаны даргаар Б.Хажидмаа, Мэдээллийн технологийн хэлтсийн даргаар Б.Цогтгэрэл нарыг томилсон байна.
Энэ үеэр намын Ерөнхий нарийн бичгийн дарга Г.Занданшатар “төрийн албанаас халагдсан олон залуус МАН-д элсэн шинэ эрч хүчээр сэлбэж байна. МАН-аас намын “Гишүүдээ сонсъё” уриан дор хэлэлцүүлэг өрнүүлж, орон нутгийн сонгуульд нэр дэвшигчдээ тодруулж байгаа аж. Нэр дэвшигчдийг жирийн гишүүдээрээ хэлэлцүүлж, үүрүүдээс сонгож байгаа бөгөөд нэр дэвшүүлэхдээ тухайн аймаг сум, хороог өөрчилж хөгжүүлж чадах шинэлэг залуусыг дэвшүүлэхээр болсноо МАН-ын генсек хэллээ.
Мөн Орон нутгийн сонгуулийн хуульд эмэгтэйчүүдийн квотыг тусгаагүй боловч МАН орон нутгийн сонгуульд эмэгтэйчүүдийн квотыг 25 хувиар тогтоож байгаагаа хэлсэн юм.
Сэтгэгдэл (2)