NBA-д нийт 15 жилийн турш 6 өөр багт хүчин зүтгэж байсан Флорида мужаас гаралтай тоглогч Трейси МакГрейди Хятадын лигийн Qingdao багт тоглохоор нэг жилийн гэрээ үзэглэсэн байна. Өдгөө 33 настай МакГрейди нь NBA-д өнгөрүүлсэн 15 жилдээ бүх оддын тоглолтонд нийт 7 удаа оролцож байсан ба Торонто Репторс, Орландо Мэжик, Хьюстон Рокетс, Нью-Йорк Никс, Детройт Пистонс, Атланта Хаукс гэсэн багуудад тоглосон юм. Өнгөрсөн улиралд түүний үзүүлсэн туу амжилт нь Хятадын лигт тоглох шийдвэр гаргахад хүргэсэн болов уу.

Тэрээр өнгөрсөн улиралд нэг тоглолтонд дунджаар 16 минут талбайд өнгөрүүлж, 5.3 оноо авч байсан билээ. Нөгөөтэйгүүр МакГрейди Хятадын супер од Яао Минтэй 6 жилийн хугацаанд хамт тоглосон нь түүнийг Хятадад хөл тавихад дөхөм болсон байх. Тэрээр одоо Хятадад танихгүй од биш, супер одын дүрээр очих тул энэ нь тун таатай байх нь ойлгомжтой юм.