
Өчигдөр
Шведийн нийслэл Стокхольм хотноо “Нобелийн шагналын долоо хоног”
эхэлсэн билээ. Энэ жилийн нобелийн шагналтнуудыг физиологи, анагаах
ухааны салбараас эхлэн зарлалаа.

Өчигдөр Шведийн нийслэл Стокхольм хотноо “Нобелийн шагналын долоо хоног” эхэлсэн билээ. Энэ жилийн нобелийн шагналтнуудыг физиологи, анагаах ухааны салбараас эхлэн зарлалаа.

Японы эрдэмтэн 50 настай Шинья Яманака, Английн эрдэмтэн 79 настай Жон Гурдон нар анагаах ухаан, физиологийн салбарт хийсэн бүтээлүүд буюу тулгуур эд, эсийн нөхөн сэргээлт, эд эсийн хувилалын талаархи судалгаандаа Нобелийн шагнал хүртсэн байна. Энэ жил Нобелийн шагналын эзэн болсноор Шинья Яманака нь физиологийн салбарт Нобелийн 12 дахь шагналаа хүртсэн гайхалтай тохиолдол болж байна.
Нобелийн шагналын энэ салбарт 1901 оноос хойш өдгөөг хүртэл нийт 199 хүн энэхүү хүндэт шагналыг хүртсэний 10 нь эмэгтэй байжээ. Мөн Японы эрдэмтэн хамгийн олон удаа Нобель хүртсэн байдаг байна. Японы 16 эрдэмтэн Нобелийн шагнал хүртжээ.
Өнөөдөр физикийн салбарын Нобелийн шагналтныг тодруулах юм. Харин маргааш химийн, нөгөөдөр утга зохиолын, 12-нд энх тайваны, 15-нд эдийн засгийн Нобелийн шагналтнуудыг тодруулна. Энэ жилийн хувьд Нобелийн шагналыг 8 сая швед крон буюу 1.2 сая ам.доллар дагалдах аж.
Д.Идэр
Сэтгэгдэл (4)