
Өнгөрсөн сарын 27-ны өдөр Өмнөд Солонгосын нийслэл Сөүл хотоос өмнө зүгт
200 км-т орших Гуми хотын химийн үйлдвэрт найман тонн орчим фтор, ус
төрөгчийн хүчил асгарсанаас ихээхэн хэмжээний хохирол учирч буй талаар
өчигдөр “Yonhap” агентлаг мэдээлсэн байна.

Өнгөрсөн сарын 27-ны өдөр Өмнөд Солонгосын нийслэл Сөүл хотоос өмнө зүгт 200 км-т орших Гуми хотын химийн үйлдвэрт найман тонн орчим фтор, ус төрөгчийн хүчил асгарсанаас ихээхэн хэмжээний хохирол учирч буй талаар өчигдөр “Yonhap” агентлаг мэдээлсэн байна.
Гуми хотын “Hube Global” химийн заводын энэ аюул учирснаас таван ажилтан амиа алдаж, 18 хүнд шархадсан байна. Мөн ойр орчмын 3000 гаруй оршин суугчид хордлогын байдал илэрч эмнэлэгт хандсан аж. Зовлон үүгээр дууссангүй тус нутгийн 212 га газрын жимс, ногоо хатаж, 3200 гаруй мал өвчилжээ.
Иймээс эрх баригчид химийн үйлдвэрийн эргэн тойрны нутагт хоргүйжилт хийж байгаа бөгөөд онц байдал зарласан байна. Байдал хүндэрвэл Сөүлээс өмнө зүгт орших нутгийн оршин суугчдыг нүүлгэн шилжүүлж магадгүй аж.
Д.Идэр