
Тайваний Засгийн газар “APPLE” компанийн газрын зургийн үйлчилгээ дээр тус улсын батлан хамгаалахын маш чухал ач холбогдол бүхий нууц радаруудын зураг гарсан байна гэж гомдол гаргажээ. Цаашид нууцлал бүхий газрын зургуудыг гаргахдаа нягтрал багатай зураг ашиглах эсвэл бүр хориглох тухай ярилцаж байгаа юм. Hsinchu мужийн хойд хэсэгт байх АНУ-аас 2003 онд авч суурилуулсан холын зайн радарыг барьж байгаа зураг нийтлэгдсэн байна.

Тайваний Засгийн газар “APPLE” компанийн газрын зургийн үйлчилгээ дээр тус улсын батлан хамгаалахын маш чухал ач холбогдол бүхий нууц радаруудын зураг гарсан байна гэж гомдол гаргажээ. Цаашид нууцлал бүхий газрын зургуудыг гаргахдаа нягтрал багатай зураг ашиглах эсвэл бүр хориглох тухай ярилцаж байгаа юм. Hsinchu мужийн хойд хэсэгт байх АНУ-аас 2003 онд авч суурилуулсан холын зайн радарыг барьж байгаа зураг нийтлэгдсэн байна. Уг радарыг нууцаар барьж оны эцэс гэхэд дуусгах ёстой байсан ийнхүү нууц алдсан учраас шилжүүлэх хэрэгтэй болж байх шиг байна. Бүтээн байгуулах зардал нь 1.2 тэрбум ам.доллар болсон уг радар Монголын өмнөд хил хүртэлх зайнд агаарын цохилтыг илрүүлэх чадвартай юм. Тайванийн Hsinchu мужийг Хятадын 1500 орчим балластик пуужин онилсон байдаг бөгөөд хамгийн эхний бай нь уг радар болж байх шиг байна.
Сэтгэгдэл (1)