
БНХАУ-ын “Smart Devices” компани нэгэн шинэ төрлийн таблет зохион бүтээсэн байна. Тэдний шинэ бүтээгдэхүүнийг “SmartQ-U7” гэдэг бөгөөд энэхүү таблет нь өөр дээрээ пико-проектортой аж. Энэ тухай технологийн “Engadget” цахим хуудсанд гарчээ. Тус таблетын проектор нь тэгш гадаргуутай талбай дээр гарах бөгөөд таблет дотор байгаа зураг, бичлэг зэрэг мультимедиа файлыг үзэх боломжтой ажээ. “SmartQ-U7” таблетын проектор нь 50 инчийн өргөнөөр дүрсийг гаргах чадалтай, нягтаршил нь 854х480.

БНХАУ-ын “Smart Devices” компани нэгэн шинэ төрлийн таблет зохион бүтээсэн байна. Тэдний шинэ бүтээгдэхүүнийг “SmartQ-U7” гэдэг бөгөөд энэхүү таблет нь өөр дээрээ пико-проектортой аж. Энэ тухай технологийн “Engadget” цахим хуудсанд гарчээ. Тус таблетын проектор нь тэгш гадаргуутай талбай дээр гарах бөгөөд таблет дотор байгаа зураг, бичлэг зэрэг мультимедиа файлыг үзэх боломжтой ажээ. “SmartQ-U7” таблетын проектор нь 50 инчийн өргөнөөр дүрсийг гаргах чадалтай, нягтаршил нь 854х480. Таблетыг газраас 1.8 метрийн өндөрт байрлуулж үзэх бөгөөд Андройд 4.1 үйлдлийн систем суурилуулсан аж. Таблетын өөрийн дэлгэцийн өргөн нь 7 инч ба 8 GB-ын санах ойтой нь 315 ам.доллар, 16 GB-ынх нь 400 ам.долларын үнээр худалдаалагдах ажээ.