Германы канцлер Ангела Меркелийн Грек улсад хийсэн албан ёсны айлчлалыг эсэргүүцэн жагссан талаар Guardian агентлаг мэдээлэв.
Германы канцлер Ангела Меркелийн Грек улсад хийсэн албан ёсны айлчлалыг эсэргүүцэн жагссан талаар Guardian агентлаг мэдээлэв. Германы канцлерийн зургаан цагийн айлчлалыг эсэргүүцэн нийслэл Афин хотын төв талбайд цугларсан 50 мянга орчим хүн уриа лоозон хашгирч, чулуу, шатах бодистой шилээр цагдаа нарыг шидсэн байна. Цагдаа нар жагсагчдаас хэдэн хүн баривчилсан аж. Жагсаал цуглааныг сөрөг хүчний намын лидер ахалсан бөгөөд төсвийн таналтыг эсэргүүцсэн бүх нийтийн жагсаал дахин зохион байгуулна гэж мэдэгдлээ.
Грек улс нийт 13.5 тэр бум еврогийн таналт хийх шаардлага гарчээ. Ангела Меркел Евро бүсээс Грект өгөх санхүүгийн тусламжийн талаар тус улсын Ерөнхий сайд Антонис Самарастай уулзаж ярилцсан нь ард иргэдийг дургүйцлийг төрүүлжээ.
Д.Идэр




























































