
Боловсрол, шинжлэх ухааны яамныхан шинэчлэлийн бодлогынхоо хүрээнд
төрийн байгууллагын хүнд суртлыг арилгахаар нэгэн шинэ алхам хэрэгжүүлж
эхэллээ

Боловсрол, шинжлэх ухааны яамныхан шинэчлэлийн бодлогынхоо хүрээнд төрийн байгууллагын хүнд суртлыг арилгахаар нэгэн шинэ алхам хэрэгжүүлж эхэллээ. Энэ нь “1209” гэсэн тусгай дугаарыг өнөөдрөөс ажиллуулж, иргэд энгийн утасны тарифаар БШУЯ-тай шууд холбогдож, санал бодол, шийдвэрлүүлэхийг хүссэн асуудлаа хэлж болох юм байна. Мөн хүссэн мэдээллээ авах боломжтой аж. Иргэнээ сонсох боловсролын лавлах “1209” утас нь ажлын цагаар 08:00-12:00, 13:00-17:00 цагийн хооронд нээлттэй байх юм.
Д.Ундрах 24tsag.mn
Сэтгэгдэл (1)