Эх Хүүхдийн Эрүүл Мэндийн Үндэсний Төвд эмчилгээний тоног төхөөрөмжийг "Улаанбаатар" группын захирал Ц.Батбаатар хандивлалаа.
Тэрбээр "Найз нөхөд болон түнш компанийн хандиваар 78 сая төрөг цуглаад, UB группийн зүгээс 180 сая төгрөг хандивлаад энэхүү тоног төхөөрөмжийг Эх нялхсын үндэсний төвд хандивлаж байна. 2022 оноос тогтвортой хөгжил, нийгмийн хариуцлагын хүрээнд ажлууд хийхийг төлөвлөөд явж байна. Манайх бүтээн байгуулалтын компани.
Улаанбаатар хотын утаа, агаарын бохирдлоос болоод нийт төрөхийн 10 гаруй хувь нь эндэж байна. Дутуу төрсөн хүүхдүүдийн 20 орчим хувь эндэж байна гэдэг бол харамсалтай тоо. Утааны асуудал үндэсний хэмжээнд очсон байна. Үүнд манай UB групп өөрсдийн хувь нэмрээ оруулж, бусад ижил үйл ажиллагаа явуулдаг компаниудыг уриалж байна.
Амьсгалын замын өвчлөлөөс болоод маш олон хүүхэд энддэг гэдгийг манай гэр бүл хэдэн жилийн өмнө сайн ойлгосон.
Энэ аппаратыг хандивласнаар мянга мянган хүүхдийг аврахад тодорхой хэмжээнд хувь нэмэр оруулна гэдэг итгэлтэй байна. Монгол Улсын ирээдүй болсон үр хүүхдүүд маань эрүүл энх байхыг хүсэн ерөөе. Мөн эмч эмнэлгийн ажилчдадаа баярлаж буйгаа илэрхийлье” гэв.
Д.Батчулуун