УБТЗ-ын Удирдах газарт тус байгууллагаас ачаа тээврийн нөхцөл байдлын талаар мэдээлж байна. Энэ үеэр Цемент үйлдвэрлэгч компаниуд төмөр замын тээвэр саатаж байна гэсэн мэдээлэлд тайлбар өглөө.
"Цементийн тээврийг Улаанбаатар төмөр замын Өргөн, Олон овоо, Хөтөл өртөөнөөс ачиж, Толгойт, Улаанбаатарт өртөөнд буулгаж байна. МАК, Монцемент, Хөтөл компаниас өдөр бүр вагоны захиалга авч, хүссэн хэмжээгээр нь товлосон хугацаанд вагон тавьж өгдөг. Улаанбаатар төмөр зам цементийн тээврийг 24 цагийн турш, тасралтгүй хийж байгаа. Цементийн үнийн өсөлт Улаанбаатар төмөр замын тээврээс шалтгаалаагүй" гэв.
Д.Батчулуун