зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.08.24
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
Элчин сайд ярьж байна
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • Элчин сайд ярьж байна
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Ц.Халиун: Өөрийн вагон дээр хувийн хэвшлээс вагон түрээсэлж, тээврээ хэвийн явуулж байна

2022-9-14
0
ЖИРГЭХ

“Монцемент” үйлдвэрийн цемент нийслэлд нийлүүлэгдэхгүй байна гэсэн мэдээлэл зарим хэвлэлд гарсан. Мөн Засгийн газраас импортын цементийн татварыг он дуустал тэглэх шийдвэр гаргав. Энэ тухай Монцемент Билдинг Материалс ХХК-ийн Үйл ажиллагаа эрхэлсэн захирал Ц.Халиунаас тодрууллаа.  


-Монцемент үйлдвэрийн үйл ажиллагаа хэвийн явагдаж байгаа юу?

-Манай үйлдвэрийн үйл ажиллагаа хэвийн явагдаж байгаа. Бид бүтээн байгуулалтын энэ үед цементээ таслахгүйн төлөө 24/7-оор зогсолтгүй ажиллаж байна.

-Тэгвэл танай үйлдвэрийн цемент нийслэлд нийлүүлэгдэхгүй байна гэсэн мэдээлэл байна. Энэ үнэн үү. Ер нь ямар шалтгаан байна вэ?

-Бид бүрэн хүчин чадлаараа ажиллаж, хоногт 3000 тонн цемент нийлүүлэлт хийж байна. Одоогоор гэрээт байгууллагуудтайгаа хамтран ажиллаж байгаагаас гадна Хөтөлийн үйлдвэрийн засвараас хамаараад Хөтөлийн гэрээт хэрэглэгчид манайд хандаж, ачаалал ихэссэн. Үнэнийг хэлэхэд, манай улсын дэд бүтэц хөгжөөгүй байдал үндэсний үйлдвэрлэгчдэд том сорилт болдог. Бид өнгөрөгч гуравдугаар сараас эхлээд л цементийн хомсдолоос сэргийлэхийн тулд нурмаг ачааны хагас вагон хангалтыг захиалгын дагуу хийгээд өгөөч гэж УБТЗ-аас хүссэн. Гэвч бидний хүсэлтийг анхнаасаа дорвитой харгалзаж үзээгүйн улмаас ийм нөхцөл байдал үүсэж байгааг үйлдвэрлэгчийн хувьд хэлмээр байна.

Манай үйлдвэрүүдийн хувьд цементийн гол түүхий эд болох клинкерээ Дорноговь аймгийн Өргөн сум дахь Монцемент үйлдвэрт үйлдвэрлээд УБ хотынхоо үйлдвэр рүү хагас вагоноор тээвэрлэдэг. УБТЗ-ын хувьд 1400 хагас вагонтой, голдуу нүүрс, төмрийн хүдрийн экспортод явдаг, хүрэлцээ муутай гэж албаныхан хэлдэг. Бид УБТЗ-ыг хараад суулгүй хувийн хэвшлийнхнээс ч гэсэн вагон түрээс хийгээд маш өндөр зардлыг энэ жил гаргаж байгаа. Нүүрс экспортлогчидтой өрсөлдөөд вагон түрээс авч байна. Энэ жил нүүрсний үнэ нэлээн өссөнтэй холбогдоод вагон түрээсийн үнэ мөн өссөн. Дээр нь хил гаалийн асуудлаас үүдээд ачаа барааны эргэлт удааширсан.

Хувийн хэвшлийнхэн сэлбэг хэрэгсэл, бараа материалаа чингэлгээр татахтай холбогдуулаад нэмэлтээр чингэлэг тутамд 20-30 сая төгрөгийн зардал гарч байна. Хоосон чингэлэг буцаах, чингэлгийн түрээс, талбай түрээс гэх мэт. Үйлдвэрлэл явуулахад төлөвлөлт маш чухал. Бид хугацаагаа сайн тооцож сэлбэг, хэрэгслийн захиалгаа хийх шаардлагатай байдаг. Тиймээс үйлдвэрийн үйл ажиллагааны тасалдалгүй байдлаа хангахын тулд ачаалал ихтэй Эрээн-Замын-Үүдийн боомтыг хүлээлгүй хаа байсан зүүн бүсээс баруун хязгаар хүртэл тээвэр хийж Ховдын Булганы боомтоор сэлбэг хэрэгсэл, шаардлагатай материалаа татаж байна. Харин төрийн өмчит байгууллагууд өөр горимоор ордог юм шиг байгаа юм. 

Ер нь бол Дарханы замын бүтээн байгуулалттай холбоотойгоор вагон хангалт дээр УБТЗ, ЗТХЯ анхаарч эхэлсэн. Вагон хангалт нэмэгдэх төлөвтэй байгаа болохоор тээвэрлэлтийн асуудал шийдвэрлэгдэнэ гэж найдаж байна. Өөрийн 70 вагон, хувийн хэвшлийн түрээсийн вагон байгаа тулдаа бид клинкер тээврээ хэвийн явуулж байгаа юм. Манай компанийн хувьд аль болох бүхий л боломж, хүч чадлаа дайчлан ажиллаж байна.

-Зардал нэлээн гарч байна гэлээ. Түлшний үнийн өсөлт хэр нөлөөлсөн бэ?

-Мэдээж нөлөөлсөн. Өнгөрсөн наймдугаар сараас түлшний үнийн өсөлтийг дагаад эхлээд нүүрсний үнэ 20% өсчихсөн. Манай гол түүхий эд сайн чанарын нүүрс. Таван толгойгоос экспортын үнээр авдаг, одоо ам.долларын ханш 3300 хүрч байна шүү дээ. Бусад түүхий эд ч үнэ нь нэмэгдэж байна. Дээр нь инфляц 15 хувьтай байгаа нь бусад бүх үйл ажиллагааны  зардал өсөхөд нөлөөлж байна. Хувийн хэвшлийн вагон түрээс, сэлбэг хэрэгслийн чингэлэг тээврийн нэмэлт зардал гээд энэ жил маш өндөр зардалтай явсаар ирлээ.

-Танайх өөрсдөө вагонтой шүү дээ, ашиглаж байгаа уу?

-Тийм ээ. Манай цемент үйлдвэрлэл, өөрийн вагон тээвэр гээд бүгд хэвийн ажиллаж байна. Өөрийн зүтгүүр, хагас болон хоппер вагонуудтай нь манай бас нэгэн давуу тал. Гэхдээ бүтээн байгуулалтын богинохон улирал дуусахаас өмнө ажлаа амжуулах гэсэн харилцагч, хэрэглэгчдэдээ цементээ саадгүй нийлүүлэхийн тулд бидэнд нэмэлт вагон хэрэгтэй байна.

-Импортын цементийн татварыг тэглэсэн шийдвэр Засгийн газраас гаргачихлаа. Үндэсний үйлдвэрлэгчийн байр суурийг сонсмоор байна?

-Импортын цементийг гаалийн татвараас чөлөөлж байгаа талаар мэдээлэл авлаа. Бусад улс оронд үндэсний үйлдвэрлэлээ хамгаалж дэмждэг байтал манай улсад эсрэг акц явж байгаа нь харамсалтай. Үндэсний үйлдвэр тэр дундаа цемент бол стратегийн бүтээгдэхүүн, манай улсын тусгаар тогтнол. Гэтэл ингээд буцаад 2015 оноос өмнөх байдал руугаа ухарч байна. Энд Монгол Улс биш Эрээний хэдэн үйлдвэрүүд л хожно. Шударга бус өрсөлдөөн ч нэлээн газар авах байх гэж харж байна. Тэгээд ч импортын цементийн чанарыг хянах баталгаажуулах хүчин чадал манай гааль дээр байхгүй шүү дээ. Чанар бол хамгийн чухал. Чанар талаасаа буцах хаяг, буух эзэнгүй эргэлзээтэй байх болов уу. Хоёрдугаарт, Үндэсний үйлдвэрүүд нийлээд багадаа 5000 гаруй шууд болон шууд бус ажлын байр бий болгож буйгаас гадна Монгол Улсын барилга бүтээн байгуулалтын салбарт стандарт тогтоож байна. Энэ чинь эдийн засагт өгч байгаа шууд эерэг үр нөлөө.

0
ЖИРГЭХ
Санал болгох
Улаанбаатар төмөр зам өөрийн ашиглалтын 2.3 га газарт далд зогсоол бүхий цэцэрлэгт хүрээлэн байгуулна
“Нүүдэлчин” дэлхийн соёлын фестиваль эхэллээ
Үр тарианы ургац хураалт ангилан хадалтаар эхэллээ
Хоёрдугаар эмнэлэг дурангийн 3D технологи ашиглан дөрвөн удаа ЭЛЭГ ШИЛЖҮҮЛЭН СУУЛГАХ мэс заслыг хийлээ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (3)

  • William (129.205.124.142)
    Сайн мэдээ, та санхүүгийн төвшингөө өөрчлөх боломж хайж байна уу, сайн сайхан амьдрахын тулд мөнгө хэрэгтэй юу, та нэг бөөрөө 800 000 доллараар зарж, эрүүл хэвээр байх боломжтой, холбоо барина уу. drmax.hospital@gmail.com тэд танд хамгийн сайн анхаарал халамж тавьж, таныг ирэхээс өмнө мөнгөнийхөө талыг төлж, хагалгааны дараа бид танд төлөх үлдэгдлийг төлж, өнөөдөр тэдэнтэй холбогдож, ядуурлаас үүрд ангид байх болно drmax.hospital@gmail.com
    2022 оны 09 сарын 18 | Хариулах
  • Зочин (192.82.85.138)
    Салаа замтай
    2022 оны 09 сарын 15 | Хариулах
  • Зочин (139.5.217.249)
    Дотоодыг хэрэгцээг хангаж дийлэхгүй байж, импорт хаалгах санаатай. Нийлүүлэлт хийж байж үнэ тогтворжино Хаана юу сурсан барам бэ.
    2022 оны 09 сарын 15 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • “T-ARA”-гийн таны мэдэхгүй байж мэдэх БАРИМТУУД
    13 цаг 46 мин
  • Монгол бахархал: “MONGOLZ”-ын 12 жил
    Уржигдар 18 цаг 07 мин
  • Улаанбаатар төмөр зам өөрийн ашиглалтын 2.3 га газарт далд зогсоол бүхий цэцэрлэгт хүрээлэн байгуулна
    Уржигдар 18 цаг 03 мин
  • Пакистанд үерийн улмаас 427 хүн амиа алджээ
    Уржигдар 16 цаг 11 мин
  • “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестиваль эхэллээ
    Уржигдар 15 цаг 32 мин
  • Үр тарианы ургац хураалт ангилан хадалтаар эхэллээ
    Уржигдар 12 цаг 59 мин
  • Хүний эрхийг хангах үндэсний II хөтөлбөрийг боловсруулахад олон нийтийн оролцоог нэмэгдүүлнэ
    Уржигдар 12 цаг 54 мин
  • Энэтхэг улсын Матеран хотод 382.5 мм хур тунадас оржээ
    Уржигдар 12 цаг 52 мин
  • Хүнсний баталгаат байдлын мэдээлэл, хариу арга хэмжээний нэгдсэн мэдээллийн системийг бэхжүүлэх тоног төхөөрөмжийг гардууллаа
    Уржигдар 12 цаг 11 мин
  • “The Mongolz”-ынхон мөнхийн өрсөлдөгч “Vitality”-гийн эсрэг 11 дэх удаагаа тулна
    Уржигдар 12 цаг 03 мин
  • Удтал “сураг алдарсан” Ч.Улаан гарч ирэв
    Уржигдар 11 цаг 49 мин
  • Хоёрдугаар эмнэлэг дурангийн 3D технологи ашиглан дөрвөн удаа ЭЛЭГ ШИЛЖҮҮЛЭН СУУЛГАХ мэс заслыг хийлээ
    Уржигдар 11 цаг 40 мин
  • Т.Нямжаргалтай өнөөдөр UFC-ийн дэвжээнд тулах “буруу эргэлт” хочит Терранс Саетерн гэж хэн бэ?
    Уржигдар 11 цаг 16 мин
  • Victoria Danny: Би ирээдүйд илүү олон гоо бүсгүйн тэмцээнд оролцож, алдартай болохыг хүсдэг
    Уржигдар 11 цаг 06 мин
  • Шүүхээс Доналд Трампын 500 сая ам.долларын төлбөртэй залилангийн хэргийг хэрэгсэхгүй болгожээ
    Уржигдар 10 цаг 59 мин
  • Үерийн үед болон дараа сахих эрүүл ахуйн зөвлөмж
    Уржигдар 10 цаг 10 мин
  • Хайлаастын уулзвараас Долоон буудлын эцэс хүртэлх замыг хааж шинэчилнэ
    Уржигдар 10 цаг 07 мин
  • ХӨСҮТ: Улаанбурхан өвчний нийт батлагдсан тохиолдол 13378 болжээ
    Уржигдар 09 цаг 58 мин
  • Өнөөдөр хийгдэх цахилгаан засварын хуваарь
    Уржигдар 09 цаг 52 мин
  • Өнгөрсөн шөнө 30 байршилд алба хаагчид 39 мотопомп, 87 техник хэрэгсэлтэй үерийн эрсдэлээс сэргийлж ажиллалаа
    Уржигдар 09 цаг 33 мин
  • Хоёр улсын "Гавьяат тамирчин" Дархан аварга Н.Батсуурийн тухай сонирхолтой баримтууд
  • Найранд дуулахад "хамгийн сайхан" 24 дуу
  • 2026 оны төсвийн төсөлд ИРГЭД хэрхэн саналаа өгсөн бэ?
  • МУГТ Н.Нандинхүсэлийг орлох Амари Робинсон гэж хэн бэ?
  • UFC-ийн дэвжээнд ГАНГАН байгаа Т.Нямжаргалын тухай 12 баримт
  • “T-ARA”-гийн таны мэдэхгүй байж мэдэх БАРИМТУУД
  • Борооны тухай тунгалаг мөртүүд
  • Эмгэнэл
  • Rokit Bay: Өөрийгөө хамгаалж эхэлье дээ, энэ чинь одоо...
  • Б.Чойжилсүрэн: Бөөрөлжүүтийн цахилгаан станцын II блок ашиглалтад орсноор цахилгааны хязгаарлалт хийгдэхгүй
  • Танилц: Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрүүд
  • П.Наранбаяр: Бага ангийн сурах бичгийг нөхөн хэвлэж, есдүгээр сарын эхээр сургуулиудад хүргүүлнэ
  • Европын холбооны удирдагчдын "хошуу дүрсэн" уулзалтын ард бид юуг ойлгох ёстой болов?
  • Монгол Японы бизнес инновацын форумыг нээлээ
  • Суррон, мотоцикльтой насанд хүрээгүй жолооч нар авто зам дээр "нисэж" байна
  • ФОТО: "Lumino-The One" тоглолт...
  • С.Амарсайхан: Хадлан тэжээл экспортлохыг зогсоосон
  • Г.Занданшатар: Засгийн газрын хэмнэлтийн бодлогод төрийн өмчит компаниуд манлайлал үзүүлэх ёстой
  • Victoria Danny: Би ирээдүйд илүү олон гоо бүсгүйн тэмцээнд оролцож, алдартай болохыг хүсдэг
  • Энэ сарын 25-наас тэгш, сондгой дугаарын хязгаарлалт үйлчилнэ
  • Хоёр улсын "Гавьяат тамирчин" Дархан аварга Н.Батсуурийн тухай сонирхолтой баримтууд
  • 2026 оны төсвийн төсөлд ИРГЭД хэрхэн саналаа өгсөн бэ?
  • Найранд дуулахад "хамгийн сайхан" 24 дуу
  • П.Наранбаяр: Бага ангийн сурах бичгийг нөхөн хэвлэж, есдүгээр сарын эхээр сургуулиудад хүргүүлнэ
  • Г.Занданшатар: Засгийн газрын хэмнэлтийн бодлогод төрийн өмчит компаниуд манлайлал үзүүлэх ёстой
  • UFC-ийн дэвжээнд ГАНГАН байгаа Т.Нямжаргалын тухай 12 баримт
  • Удтал “сураг алдарсан” Ч.Улаан гарч ирэв
  • Б.Чойжилсүрэн: Бөөрөлжүүтийн цахилгаан станцын II блок ашиглалтад орсноор цахилгааны хязгаарлалт хийгдэхгүй
  • Улаанбаатар ногоон орон сууц төслийн эхний ээлжийн 220 айлын орон сууцны барилга угсралтын ажил дууслаа
  • Энэ долоо хоногт хийгдэх цахилгаан засварын хуваарь
  • Энэ сарын 25-наас тэгш, сондгой дугаарын хязгаарлалт үйлчилнэ
  • МУГТ Н.Нандинхүсэлийг орлох Амари Робинсон гэж хэн бэ?
  • Victoria Danny: Би ирээдүйд илүү олон гоо бүсгүйн тэмцээнд оролцож, алдартай болохыг хүсдэг
  • Суррон, мотоцикльтой насанд хүрээгүй жолооч нар авто зам дээр "нисэж" байна
  • С.Амарсайхан: Хадлан тэжээл экспортлохыг зогсоосон
  • Монгол Японы бизнес инновацын форумыг нээлээ
  • Үер, усны аюулаас сэрэмжлүүлж байна
  • Бороотой өдрийн банштай цайны ЖОР
  • Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайханы өгсөн үүрэг даалгаврын хүрээнд бүх шатны онцгой комисс өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байна
  • Танилц: Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрүүд
24 баримт
  • “T-ARA”-гийн таны мэдэхгүй байж мэдэх БАРИМТУУД
  • UFC-ийн дэвжээнд ГАНГАН байгаа Т.Нямжаргалын тухай 12 баримт
  • МУГТ Н.Нандинхүсэлийг орлох Амари Робинсон гэж хэн бэ?
  • 2026 оны төсвийн төсөлд ИРГЭД хэрхэн саналаа өгсөн бэ?
  • Хоёр улсын "Гавьяат тамирчин" Дархан аварга Н.Батсуурийн тухай сонирхолтой баримтууд
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото Элчин сайд ярьж байна Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК