Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн хорооноос хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд тулгамдаж буй асуудлаар Монгол Ньюс мэдээллийн төвд хэвлэлийн хурал хийлээ.
Энэ үеэр Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн хорооны төлөөлөгч "Монголын хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн ТББ-ууд нэгдэн Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн хороог байгуулсан. Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн нийгмийн халамжийн тэтгэмжийг нэмэгдүүлэх саналыг Монгол Улсын Засгийн газарт удаа дараа тавьсан боловч дорвитой хийсэн зүйл байхгүй.
Мөн 2016 онд батлагдсан Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн тухай хуулийн чухал ач холбогдолтой зүйл заалтууд хэрэгжихгүй байна. Тиймээс Засгийн газарт энэхүү хуулийн чухал заалтуудыг хэрэгжүүлж ажиллах саналыг хүргүүлж байна.
Дарга нар бүх зүйл хэвийн болчих юм шигээр асуудалд ханддаг. Гэвч бодит байдалд Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн нөхцөл байдал маш хүнд байна. Иймд бид төрийн гурван өндөрлөг болон Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдад дараах саналуудыг хүргүүлж байна" гэв.
Д.Батчулуун