Энэ онд нийслэлд 177 байршилд 4200 гарааш буулгав хэмээн Нийслэлийн Зам тээврийн төслүүдийн удирдагч Б.Одсүрэн мэдээлэв.
Түгжрэлд авто зам, машинаас гадна явган хүний зам талбай хангалтгүй байгаа нь нөлөөлдөг.
Иймд цэцэрлэг, сургууль, эмнэлгийн хашаа тойруулж, орц гарц хааж барьсан түр гараашнуудыг буулгаж эхэлсэн юм. Эдгээр нь иргэдийн алхах боломжийг хаадаг, илүү хол алхахад хүргэн, бухимдуулдаг, орчны харагдах байдал, цэвэр байдалд ч сөргөөр нөлөөлдөг юм.