НӨАТ-ын сугалааны тохирол олон сар завсарлаад энэ сараас дахин эхэллээ. Есдүгээр сарын 1-нээс 30-ны хооронд бүртгүүлсэн баримтуудын тохирол энэ сарын 12-нд болов. 30 сая төгрөгийн нэг, арван сая төгрөгийн хоёр азтан шалгарсан юм. Есдүгээр сард улсын хэмжээнд нийт 36 738 824 баримт бүртгүүлжээ. Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд нийт 30 сая ширхэг баримт бүртгүүлээд байна.
Таны бүртгүүлсэн баримтуудаас 8 орон таарвал та 30 сая төгрөг хожно.
- 3 орон таарвал 60 мянган төгрөг
- 4 орон таарвал 100 мянган төгрөг
- 5 орон таарвал 500 мянган төгрөг
- 6 орон таарвал 5 сая төгрөг
- 7 орон таарвал 10 сая төгрөг
- 8 орон таарвал 30 сая төгрөг тус тус авна.
Та худалдан авсан бараа үйлчилгээний баримтыг авч, бүртгүүлснээр
-Таны улиралд нэг удаа авах буцаан олголтын хэмжээ өсөх
-Сангийн яаманд төвлөрдөг НӨАТ-ын татвар өсөх, улмаар сургууль цэцэрлэг гэх мэт иргэдэд хэрэгтэй хөрөнгө оруулалт хийх боломж нэмэгдэх
-Далд эдийн засгийг бууруулах буюу худалдан авалт бүрийг бүртгэх, улмаар татвар ногдуулах зэрэг олон талын ач холбогдолтой.
Иймд та цаашид НӨАТ-ын баримтаа худалдагчдаас заавал авч, баримтаа бүртгүүлж хэвшээрэй.