Улаанбаатар
Өнөөдөр / 2026.09.15
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Сэлэнгэ аймгийн Засаг дарга Н.ЛХАГВАДОРЖ: Хүнсний хангамжийг нэмэгдүүлэх чиглэлд нийслэлтэй хамтран ажиллана

2022-11-18
0
ЖИРГЭХ

-Зоориныхоо багтаамжийг нэмбэл хүнсний ногоо, үр тариагаар дотоодынхоо хэрэгцээг бүрэн хангах боломжтой-

Хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангах, тогтвортой хөгжлийн зорилтуудыг хэрэгжүүлэх, тэр дундаа ирэх таван жилд гол нэрийн 19 төрлийн хүнсний бүтээгдэхүүнээр дотоодын хэрэгцээгээ бүрэн хангах зорилгоор Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх "Хүнсний хангамж, аюулгүй байдал" үндэсний хөдөлгөөнийг санаачлан, улс орон даяар эхлүүлсэн. Тус хөдөлгөөний нийслэл дэх нээлт өнгөрсөн лхагва гарагт болсон бөгөөд энэ үеэр нийслэлийн иргэдийн хүнсний хангамжийг нэмэгдүүлэх чиглэлээр Улаанбаатар хот Сэлэнгэ аймагтай хамтран ажиллах санамж бичиг байгуулаад буй. Нийслэлийн хүнсний ногоо, үр тарианы томоохон нийлүүлэгчийн хувиар цаашид хэрхэн хамтран ажиллах талаар Сэлэнгэ аймгийн Засаг дарга Н.Лхагвадоржтой ярилцлаа.


-Сэлэнгэ аймаг нийслэл гэлтгүй Монгол Улсын хүнсний ногоо, үр тарианы тодорхой хувийг нийлүүлдэг. Үүнд хамгийн их тулгамддаг асуудал нь юу вэ?

-Манай аймаг Монгол Улсын нийт үр тарианы хэрэгцээний 50 хувийг, хүнсний ногооны 30 хувийг хангаж байгаа. Бүх төрлийн ногоо тарьж ургуулдаг, үүнийгээ зөвхөн нийслэл гэлтгүй Монгол Улсын хэмжээнд нийлүүлэхэд гол тулгардаг бэрхшээл нь хадгалах зоорь, байгууламжийн асуудал. Аймгийн хэмжээнд нийт 36 мянган тонн ногоо, хүнс хадгалах зоорь бий. Тэгэхээр иргэд маань нийт ургацынхаа 50 хувийг хадгалаад, үлдсэн хувийг ченжүүд, иргэдэд борлуулдаг. Цаашид зоорь, хадгалах байгууламжийн багтаамжийг хоёр дахин нэмэхэд л хангалттай хэмжээний үр тариа, ногоогоор иргэдээ хангах боломжтой. Өөрөөр хэлбэл, одоо байгаа зоориныхоо багтаамжид тааруулаад л бид тариалалтаа эрхэлж байгаа юм. Үүнийг нэмээд, энэ чиглэлд хамтраад ажиллавал дотоодынхоо хэрэгцээг бүрэн хангах хүний нөөц, талбай, техник бүгд бий.

-Тэгэхээр цаашид нийслэлтэй энэ чиглэлд хамтран ажиллах уу?

-Нийслэлийн удирдлагатай хүнсний хангамжийг нэмэгдүүлэх хамтын ажиллагааны санамж бичгийн хүрээнд яг энэ чиглэлд хамтран ажиллавал үр дүнтэй гэж бид харж байна. Сэлэнгэ аймгийн хувьд зөвхөн үр тариа, хүнсний ногоогоор зогсохгүй модны тарьц ч нийлүүлдэг. Жимс, жимсгэнийн мод ч ялгаагүй, бид нийлүүлэхэд бэлэн байгаа. Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” хөдөлгөөний хүрээнд мод тарих, цаашлаад тарьц нийлүүлэх, байгалиа хамгаалах, моджуулах чиглэлээр мөн гол нийлүүлэгч болохыг зорьж байна.

Бид зөвхөн ногоо, үр тариагаар хязгаарлагдахгүй, махны чиглэлд ч томоохон нийлүүлэгч болохыг зорьж байна

-Хүнсний хангамжийг нэмэгдүүлэх чиглэлд Сэлэнгэ аймаг өөр ямар бодлого, чиглэл баримталж байна вэ?

-Бид зөвхөн ногоо, үр тариагаар нөөц боломжоо хязгаарлахгүй, махны чиглэлд ч томоохон нийлүүлэгч болохыг зорьж байна. Ингэхийн тулд малын өвчлөлийг зогсоох нь маш чухал. 2022 онд манай аймгийн хэмжээнд малын өвчин гараагүй. ЗДТГ, аймгийн удирдлагын зүгээс ч энэ талаар хүчин чармайлт гаргаж ажиллалаа. Тухайлбал, малын хөлийн татварыг малаа эрүүл болгох, халдварт өвчнийг таслан зогсооход зарцуулахаар төлөвлөж байна. Ингэснээр бид ирэх жилүүдэд баталгаатай, эрүүл, шимтэй махаар иргэдийнхээ хэрэгцээг хангана гэсэн зорилго тавиад тооцоо, судалгаагаа ч хийж буй. Малаа эрүүл байлгаад, махаа баталгаатай, чанартай болгож чадвал бид зөвхөн дотоодынхоо хэрэгцээг хангаад зогсохгүй экспортлох ч боломжтой. Тэгэхийн тулд бид эхний ээлжид өөртөө байгаа баялгаа брэнд болгож, үнэ хүргэж, чанар, шимийг нь сайжруулах нь нэн чухал.

-Хүнсний хангамжийг сайжруулах чиглэлд нийслэлтэй хамтарч ажиллах санамж бичгийн хүрээнд ойрын хугацаанд ямар ажлууд хийх вэ?

-Хамгийн түрүүнд Ажлын хэсэг байгуулна. Одоо тулгарч байгаа асуудлыг, тухайлбал, зоорь агуулахын багтаамжийг нэмэх ямар боломжууд, ямар гаргалгаа байна вэ гэдэгт төвлөрнө. Мэдээж, үүнд нийслэлийн удирдлага, аж ахуйн нэгжүүд боломжит бүх талаар дэмжих, бидний зүгээс ч шаардлагатай арга хэмжээ авч, үр дүнтэй хамтран ажиллана гэсэн хүлээлттэй байна.

Хүнсний хангамж, аюулгүй байдал, үнийн өсөлт гэсэн гурван том асуудал бий. Бид энэ асуудлуудыг ойрын хугацаанд, үр дүнтэй хамтран ажилласнаар бүрэн шийдэх боломжтой. Хүнсний ногоо, мах зэрэг гол бүтээгдэхүүнээ дотоодоосоо хангах нь нэгдүгээрт, эрүүл, баталгаатай, чанартай хүнс хэрэглэхэд том нөлөө үзүүлнэ. Хаана, ямар хүн тарьж ургуулсан, ямар бордоо хэрэглэснийг огт мэдэхгүй импортын хүнсийг хална гэдэг өөрөө том дэвшил. Гарал үүсэл нь тодорхой, шимтэй, чанартай хүнс гэдэг хүний хамгийн чухалчлах, анхаарал хандуулах асуудал шүү дээ.

Нөгөө талаас хүнсний хангамж нэмэгдээд, нийлүүлэлт өсөхөд үнэ ч тогтворжино. Өөрөөр хэлбэл, чанартай хүнсээ хямдаар дэргэдээсээ авах боломжийг бүрдүүлнэ. Иргэдэд очих давуу тал нь энэ. Нөгөө талаас тогтвортой үйлдвэрлэл, тариалан эрхлээд, нийлүүлэлт, борлуулалт нь нэмэгдэнэ гэдэг тариаланч, малчдын хувьд маш том дэмжлэг болж байгаа юм. Орон нутагтаа малаа маллаад, тариа ногоогоо тариад хангалттай орлого олоод, хөдөлмөрийнхөө үр шимийг хүртэх хүмүүсийн тоо нэмэгдвэл ядуурлыг бууруулах, тогтвортой ажлын байрыг бий болгоход хувь нэмрээ оруулна. Мэдээж, үүнийг дагаад хүнсний үйлдвэрлэлийн салбарт инновацыг нэвтрүүлэх, бүтээмжийг нэмэгдүүлэх шийдлүүд ч гарч ирнэ.

НИЙСЛЭЛИЙН СУРГАЛТ, СУДАЛГАА, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ГАЗАР

0
ЖИРГЭХ
Санал болгох
Ой, хээрийн гал түймрээс сэргийлж, байгаль дэлхийгээ хамгаалъя
Өнөөдөр хийгдэх цахилгаан засварын хуваарь
ӨНӨӨДӨР: Ардчилалын төлөөх намууд нэгдэн мэдээлэл хийнэ
Энэ сарын 15,16-нд ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө дулаарна
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Сидни Суинигийн хагас нүцгэн бичлэг эмэгтэй тамирчдын УНДУЙЦЛЫГ хүргэв
    28 мин
  • Emmy Awards 2026: 78 дахь удаагийн Emmy-д өнгөлсөн шилдгүүдийн БҮРЭН жагсаалт
    38 мин
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 93 этгээдийг илрүүлж, таслан сэргийлэх арга хэмжээ авлаасогтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож явсан 93 этгээдийг илрүүлж, таслан сэргийлэх арга хэмжээ авлаа
    46 мин
  • Ой, хээрийн гал түймрээс сэргийлж, байгаль дэлхийгээ хамгаалъя
    53 мин
  • УИХ-ын даргын захирамжаар байгуулагдсан ажлын хэсэг соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яамны ёс зүйн дэд хорооны гишүүдтэй уулзлаа
    1 цаг 0 мин
  • Өнөөдөр хийгдэх цахилгаан засварын хуваарь
    1 цаг 5 мин
  • Ардчилал бол зөвхөн сонгох эрх биш
    1 цаг 15 мин
  • УИХ-ын намрын ээлжит чуулган нээлтээ хийнэ
    1 цаг 21 мин
  • ӨНӨӨДӨР: Ардчилалын төлөөх намууд нэгдэн мэдээлэл хийнэ
    1 цаг 26 мин
  • Энэ сарын 15,16-нд ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө дулаарна
    2 цаг 29 мин
  • ӨРӨӨ, НАМАГ, ШУВУУ, ЗӨГИЙ: Г.Хашбаатарын ТАВАН шүлгийн сюрриалист дотоод орон зай
    2 цаг 29 мин
  • Ерөнхий шүүгч сэтгүүлчдэд нээлттэй мэдээлэл хийлээ
    16 цаг 39 мин
  • УИХ-ын ээлжит бус чуулганыг хаалаа
    17 цаг 29 мин
  • Ерөнхийлөгчийн зарлигаар Баян-Өлгий аймгийн Бөхөн уулын энгэрт Их Эзэн Чингис хааны шүтээн хөргийг заллаа
    18 цаг 23 мин
  • А.Ариунзаяа: Төрийг хамгаалж явснаас биш түгжиж явсан удаагүй
    19 цаг 8 мин
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баян-Өлгий аймгийн удирдлагууд, шүүх, прокурор, хууль, хяналтын байгууллад үүрэг, даалгавар өглөө
    19 цаг 30 мин
  • “ОЮУТАН АВРАГЧ” ХӨДӨЛГӨӨНТ ЭРГҮҮЛЭЭР ҮҮРЭГ ГҮЙЦЭТГЭЖ БАЙНА
    20 цаг 10 мин
  • Эрдэнэбүрэнд хиймлээр үүсгэх нуурыг “Шүтээн нуур” хэмээн нэрлэлээ
    20 цаг 38 мин
  • Хойд Солонгос ОХУын Украинд хийж буй дайн руу олон мянга цэргээ илгээнэ
    20 цаг 52 мин
  • Пенсильванид улаанбурхан өвчний улмаас дахин нэг хүн нас баржээ
    20 цаг 58 мин
  • 1968 оны шар бичин жилээс хойш төрсөн бич жилтэй шилдэг 16 бөх
  • 1969 оны шарагчин тахиа жилээс хойш төрсөн тахиа жилтэй шилдэг 16 бөх
  • Төсвийн тодотголын талаар иргэн бүрийн мэдэх ёстой 24 баримт
  • Манай улсад айлчилж буй Вьетнамын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман гэж хэн бэ?
  • Харь улсад хэлмэгдсэн 24 монгол хүн
  • 1970 оны цагаан нохой жилээс хойш төрсөн нохой жилтэй шилдэг 16 бөх
  • 1971 оны цагаагчин гахай жилээс хойш төрсөн гахай жилтэй шилдэг 16 бөх
  • Драмын дууны "хатан хаан" Бэк Жи Ёны тухай 24 БАРИМТ
  • Apple өнөөдөр шинэ iPhone-оо танилцуулна: Анхны эвхэгддэг iPhone олны анхаарлын төвд байна
  • В.Зеленскийн сууж явсан онгоц ОХУ-ын дроны халдлагад өртөх ШАХЖЭЭ
  • Н.Учрал руу чиглэсэн 3.5 тэрбумын сум АН-ын даргын байр суурийг онохвий...
  • Төрийн банк “WORLD CLEANUP DAY IN MONGOLIA – 6” арга хэмжээнд нэгдэж байна
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Яков Милатович нар албан ёсны хэлэлцээ хийлээ
  • Эндрю, Тристан Тейт нарыг АНУ-д цагдан хорих шийдвэр гаргав
  • ХХБ ТАЛАРХАЛ ХҮРТЛЭЭ
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд, Баян-Өлгий аймагт ажиллана
  • Монголын хөлбөмбөгийн хорхойтнуудын хамгийн их дэмждэг багуудаар Манчестер Юнайтед, Барселона болон Реал Мадрид тодорчээ
  • Нийслэлийн Засаг дарга Б.Пүрэвдагва “Шинэ үеийн Улаанбаатар” бодлогоо танилцууллаа
  • Б.Жаргалан: Засгийн газар өөрөөсөө эхэлж бүтэц бүрэлдэхүүнээ цомхотго
  • Дэлхийн супер од PSY-ийн тухай сонирхолтой 24 баримт
  • Төрийн банк “WORLD CLEANUP DAY IN MONGOLIA – 6” арга хэмжээнд нэгдэж байна
  • Монголын хөлбөмбөгийн хорхойтнуудын хамгийн их дэмждэг багуудаар Манчестер Юнайтед, Барселона болон Реал Мадрид тодорчээ
  • Эндрю, Тристан Тейт нарыг АНУ-д цагдан хорих шийдвэр гаргав
  • Манай улсад айлчилж буй Вьетнамын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман гэж хэн бэ?
  • “Нажиртай намар” 14 хоног үргэлжилнэ
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд, Баян-Өлгий аймагт ажиллана
  • 1968 оны шар бичин жилээс хойш төрсөн бич жилтэй шилдэг 16 бөх
  • 1969 оны шарагчин тахиа жилээс хойш төрсөн тахиа жилтэй шилдэг 16 бөх
  • ХХБ ТАЛАРХАЛ ХҮРТЛЭЭ
  • Б.Жаргалан: Засгийн газар өөрөөсөө эхэлж бүтэц бүрэлдэхүүнээ цомхотго
  • Залуусын цахим хэрэглээнд Төрийн банкны виртуал карт
  • Буд гаргийн радиус 11.6 километрээр агшжээ
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Яков Милатович нар албан ёсны хэлэлцээ хийлээ
  • Харь улсад хэлмэгдсэн 24 монгол хүн
  • 1970 оны цагаан нохой жилээс хойш төрсөн нохой жилтэй шилдэг 16 бөх
  • Н.Учрал руу чиглэсэн 3.5 тэрбумын сум АН-ын даргын байр суурийг онохвий...
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд, Баян-Өлгий аймагт ажиллана
  • Үнэт эдлэлийн салбарт шинэ өнгө нэмсэн “UB JEWELRY CENTER“ нээлтээ хийлээ
  • “ОВГОР” уран сайхны кино 1980-аад оныг дахин сэргээв
  • 9/11: Дэлхийн түүх эргэж, 3000 орчим хүн амиа алдсан 25 жилийн өмнөх энэ өдөр
24 баримт
  • Ардчилал бол зөвхөн сонгох эрх биш
  • Дэлхийн супер од PSY-ийн тухай сонирхолтой 24 баримт
  • Төсвийн тодотголын талаар иргэн бүрийн мэдэх ёстой 24 баримт
  • 1971 оны цагаагчин гахай жилээс хойш төрсөн гахай жилтэй шилдэг 16 бөх
  • Драмын дууны "хатан хаан" Бэк Жи Ёны тухай 24 БАРИМТ
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК