“Тавантолгой түлш” жилд дунджаар 600 мянган тонн сайжруулсан шахмал түлш үйлдвэрлэдэг. Харин энэ өвлийн бэлтгэл ажилд 200 мянган тонн шахмал түлш үйлдвэрлэх ёстойгоос 140 мянган тонн түлшийг үйлдвэрлэж, борлуулж эхэлжээ.
Одоогоор 110 мянган тонн түлшийг нийслэлийн долоон дүүргийн 97 агуулахад нөөцөлсөн байна.
Өнгөрсөн жил 50 орчим агуулахад 70 мянган тонн орчим нөөцтэй байжээ. Ийнхүү өнөөдрийн байдлаар нийслэлд нүүрсний нөөц ямар байгааг хүргэж байна.
Сайжруулсан шахмал түлшний нөөцийг дүүрэг тус бүрээр танилцуулбал
- Сонгинохайрхан дүүргийн 38 агуулахад 28644 тонн
- Баянзүрх дүүргийн 9 агуулахад 11250 тонн
- Чингэлтэй дүүргийн 12 агуулахад 13000 тонн
- Сүхбаатар дүүргийн 16 агуулахад 8300 тонн
- Хан-Уул дүүргийн 10 агуулахад 13685 тонн
- Баянгол дүүргийн 3 агуулахад 19790 тонн
- Налайх дүүргийн 6 агуулахад 4379 тонн байна.
Одоогоор нийслэлд нийт 650 шахмал түлш борлуулах цэг байна.
- Төв зам дагуу 365 цэг
- Гэр хороололд 243 цэг
- Өндөрлөг цэгт 26 цэг
- Алслагдмал бүсэд 16 цэг ажиллаж байгаа юм.