
Камбожийн хаан асан Нородом Сиханоук даваа гарагт буюу гурван хоногийн өмнө 89 насандаа Бээжинд таалал төгссөн билээ. Тиймээс Комбожийн эзэн хаанд эмгэнэл илэрхийлж долоо хоног гашуудал зарлахаар болжээ. Бээжингийн эмнэлэгт зүрхний шигдээсээр нас барсан түүний цогцсыг өнөөдөр Камбожид авчирч байгаа юм. Тиймээс эзэн хаандаа хүндэтгэл үзүүлэх гэсэн 100 мянга гаруй иргэн онгоцны буудлаас эзэн хааны ордон хүртэл урт цуваа үүсгэн зогсчээ.
1941 оноос хойш хаан ширээнд суусан Нородом Сиханоук АНУ, Хятад, Япон, Өмнөд Солонгос зэрэг орны тэргүүнүүд эмнгэнэл илэрхийлсэн байна. Нородом Сиханоук эрүүл мэндийн шалтгааны улмаас 2004 онд албан тушаалаа хүүдээ өвлүүлсэн юм. Тэрээр өнгөрсөн нэгдүгээр сараас Бээжингийн эмнэлэгт хорт хавдар, чихрийн шижин, цусны даралт гэх мэт олон өвчний ард гарсан аж. Түүний цогцсыг чандарлахаас өмнө гурван сар ордонд нь байлгах гэнэ.