Хууль бусаар усны хайгуул хийсэн “Тайшен деволопмент” ХХК-ийн үйл ажиллагааг зогсоолоо

“Тайшен деволопмент” ХХК Дундговь аймгийн Өндөршил суманд усны хайгуул хууль бусаар хийж байгаад нутгийн иргэдийн эсэргүүцэлтэй тулгарчээ. Нутгийнхан тус компанийн үйл ажиллагааг зогсоохыг хүссэн албан бичгийг БОНХЯаманд хүргүүлсэн байна. Тус компани нь Баянжаргалан сумын нутагт МҮ-017028 дугаартай ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшдэг бөгөөд төмрийн хүдрийн баяжуулах үйлдвэрийн хэрэгцээнд зориулж усны эх үүсвэрийн хайгуул хийж эхэлжээ. Тэдэнд ус хайх зөвшөөрлийг 2007 онд Өндөршил сумын Засаг дарга өгсөн байна. Тус хууль бус ажилд Усны Газар ч мөн оролцсон. Иргэдийн явуулсан санал гомдлын дагуу БОНХЯ нь тус компанийн үйл ажиллагааг зогсоох шийдвэр гаргалаа. Мөн орон нутгийн мэргэжлийн хяналтын байгууллагад хүсэлт тавьж, хайгуулын талбайд нарийвчилсан хяналт шинжилгээ хийлгэж дүгнэлтийн түргэн хугцаанд ирүүлэхийг шаардсан байна.
Сэтгэгдэл (1)