
Сүхбаатарын талбайд өнөөдөр Хөдөлмөрийн яамны “Нээлттэй хаалганы өдөрлөг” болж байна. Нээлтийн арга хэмжээнд тус яамны сайд Я.Санжмятав, газрын дарга нар болон харьяа газрууын ажилтнууд оролцож байгаа юм. Энэ үеэр хөдөлмөр эрхлэлтийг дэмжих үйлчилгээ, арга хэмжээ, гадаадад ажиллах хүч илгээх, гадаадын иргэдийн хөдөлмөр эрхлэлт зэрэг холбогдох хууль эрх зүйн асуудлаар иргэдэд зөвлөлгөө мэдээлэл өгөх юм. Хөдөлмөрийн яамны өдөрлөг 16 цагт дуусна.