
Өнөөдөр Налайх дүүргийн нутаг дэвсгэр дэх уурхайн цооногт осол гарч
хувиараа нүүрс олборлож байсан таван хүн ухаан алдсан байна.

Өнөөдөр Налайх дүүргийн нутаг дэвсгэр дэх уурхайн цооногт осол гарч хувиараа нүүрс олборлож байсан таван хүн ухаан алдсан байна. Уг мэдээллийн дагуу Онцгой байдлын аврагчид ажиллаж тэднийг цооногоос гарган эмнэлэгт хүргэжээ. Иргэдээс ирсэн дуудлагын дагуу Эрдэс баялаг эрчим хүчний яамны харьяа
Уул уурхайн аврах албаны бие бүрэлдэхүүн ослын газарт очиж ажиллан
хохирогчдыг цооногоос гарган эмнэлэгт хүргэсэн аж. Уурхайд нуралт
үүсээгүй. Харин агаар дамжуулдаг насосны тог тасарснаас болж орчин
агааргүйдэж ухаан алдсан байна гэж таамаглаж байгаа юм байна. Хэргийг Налайх дүүргийн цагдаагийн
хэлтэст шалгаж байна.
Д.Ундрах 24tsag.mn