"Дэлхийн мисс 2012" тэмцээнийг зохион байгуулсан Өвөр Монголын Ордос хотын аялал жуулчлалын орлого өсчээ. Ордос хотын жуулчлалын газраас мэдээлснээр энэ оны 10-р сарын 1-ний амралтын алтан долоон хоног буюу БНХАУ тунхагласны ойгоор Ордос хотод гадаад дотоодын 434 сая жуулчин ирсэн байна. Хотын аялал жуулчлалын орлого 301 сая төгрөгт хүрч, өнгөрсөн оны мөн үеэсээ 24-32%-иар нэмэгдсэн гэж www.solonggo.net сайтад бичжээ. Ордос хотын жуулчдаас олсон мөнгө анх удаа 300 сая төгрөг давсан нь энэ юм. 10-р сарын эхний долоо хоногт 5А зэрэглэлийн жуулчлалын газар гэгддэг “Чингисийн онгон”, “Бүрээ манх” зэрэг газрууд нийт 61.8 мянган жуулчид хүлээн авч 10.197 сая төгрөгийн орлого олжээ.
Өвөр Монголын Ордос хотыг хоёр дахь Шанхай хот болгохоор төлөвлөж байгаа хэ. Хүн ам багатай энэ хотод шинээр олон давхар барилгууд сүндэрлэж байгаа ч өндөр үнэтэйгээс орон сууцанд амьдардаг хүн цөөн байгаа юм.

24tsag.mn
Сэтгэгдэл (2)