
Мөрөөдлийн хөлөг онгоц” киноны хоёр ихэр Гарьд, Гантулга хэмээх
залуугийн дүрээр олонд танигдсан жүжигчин, кино найруулагч Ж.Жамьянсүрэн
бөөрний архаг дутагдалд орж, гадаадад эмчлүүлэх шаардлагатай байгаа
билээ.

"Мөрөөдлийн хөлөг онгоц” киноны хоёр ихэр Гарьд, Гантулга хэмээх залуугийн дүрээр олонд танигдсан жүжигчин, кино найруулагч Ж.Жамьянсүрэн бөөрний архаг дутагдалд орж, гадаадад эмчлүүлэх шаардлагатай байгаа билээ. Хөвсгөл аймаг, Галт сумын нутгийн зөвлөл, ДБЭТ-ын гоцлол дуучин Ө.Уянга нарын уран бүтээлчид түүний эмчилгээний зардалд зориулж “Нэгэн нарны дор” хандивын тоглолт зохион байгуулсан юм. Авьяаслаг жүжигчин залууг түргэн эдгээх чин сэтгэлээсээ нэгдсэн уран бүтээлчдийн тоглолт амжилттай болсон байна. Гэхдээ энэхүү хандивын тоглолтоор эмчилгээний зардлын 40 орчим хувийг л цуглуулж чадсан гэнэ. Ж.Жамьянсүрэн Монголдоо эмчлүүлэх боломжгүй, Өмнөд Солонгост бөөр шилжүүлэн суулгах мэс засал хийлгэхийн тулд 120 сая төгрөг шаардлагатай байгаа юм. Ж.Жамьянсүрэн болоод түүний гэр бүлийнхэн, найз нөхөд, уран бүтээлчид авьяаслаг залуу уран бүтээлчид сайхан сэтгэлтэй олон түмний буянаар түүний эмчилгээний зардал бүрдэж, удахгүй эмчлүүлэн эдгэрэх болно гэдэгт итгэлтэй байна. Та Ж.Жамьянсүрэнд хандив илгээхийг хүсч байгаа бол “Мобиком” компанийн 150100 дугаарын утсанд мессеж илгээгээрэй.
Д.Ундрах 24tsag.mn