
Алдарт “Монте Кристо гүн” зохиолоороо монголчуудад сайн танигдсан
Александр Дюмагийн амьдралыг бүсгүйчүүдгүйгээр төсөөлөхөд бэрх байжээ.

Алдарт “Монте Кристо гүн” зохиолоороо монголчуудад сайн танигдсан Александр Дюмагийн амьдралыг бүсгүйчүүдгүйгээр төсөөлөхөд бэрх байжээ. Тэрээр Парист нэр алдартай болмогцоо томоохон эдлэн газар худалдан авч, тэндээ царайлаг залуухан бүсгүйчүүдийг цуглуулах болжээ. Тэрээр нууц амрагуудаа өөрийн гарын хоолоор дайлахын зэрэгцээ эр хүнийхээ үүргийг ч онцгой сайн гүйцэтгэдэг байсан гэдэг.
Дюма амраг хүүхнүүдээсээ 500 орчим нуудгай хүүхэдтэйгээрээ ихэд бахархдаг байлаа. Энэ түүний сексийн амьдрал хэр вэ гэдгийг илтгэдэг. Түүнтэй хамгийн удаан амьдарсан амраг нь Фанни Гордоза хэмээх итали жүжигчин байв. Фанни нь Дюмагийн нэгэн адил галзуу хуял тачаалтай бүсгүй байсан учир тийнхүү урт хугацаанд хамтрагчид байж чадсан гэдэг.