"Ид шидийн орон "төслийн санаачлагч Ч.Ганжавхлан өөрийн фейсбүүк хуудаснаа залууст хандан ийн хэлжээ.
Одоо дүү нараа жаахан муу санаатай байж ер нь тарах тийшээ хандсан нь дээрээ. Чөтгөр шөнө амилдаг, наадуул чинь одоо өөрсдөө өөрсдийнхөө эсрэг экстрем үйлдэл хийгээд та нарыг гүтгэж харлуулна. Тэгэж битгий идэш бол оо. Өнөөдөр хангалттай амжилттай жагсчихлаа. Нэг ч худ инфлүүнсэр, нэг ч намын бууны нохой та нарт нөлөөлөлхгүй юм байна харлаа, бахархлаа. Хангалттай доргио өгч чадсаан нэг өдөрт гэхэд. Гэхдээ нэг өдөр шийдэгддэг асуудал гэж хаана ч үгүй. Улам сайн дулаалаад, зорилго шаардлага мессежээ илүү тодорхой болгоод хүссэн үр дүндээ хүртэл олон хоног дараалан тайван замаар жагсах хэрэгтэй. Хонь шиг биш эрх чөлөөт улсын иргэн шиг байсанд чинь баяр хүргэе. Одоо гэхдээ болно оо, олон жил яаж гуйвуулж мушгиж ашигладаг тэрэндээ үнэхээр гаршсан хулгайч нар наад байшин дотор чинь бий шүү. Зүв зүгээр байхад чинь хар тамхи, бүр хүний аминд ч гүтгэж чадах хүмүүс шүү ! Өөрсдөө аль нэг газар хувийн амралтан дээрээ виски шимээд хөлбөмбөг ухрааж үзээд тавлаж хэвтэж байгаа тэр гараад ир гээд байгаа хүмүүс чинь.