Буриадын “Информ полис” хэмээх 7 хоног тутмын сонины Infpol.ru сайтад Лениний хөшөөг буулгасан тухай жижигхэн мэдээ гарчээ. Мэдээнд дурдсанаар “Хотын шинэ дарга хэлмэгдсэн буриад зоны удам юм. Э.Бат-Үүлийн өвөг эцэг 1923 онд Еравны нутгаас Монгол руу дүрвэн гарсан. Гэлээ ч удалгүй Монголд Лхүмбийн гэх зохиомол хэрэгт холбогдон хилсээр буудуулжээ”. Буриад гаралтай шинэ мээрийн шийдвэртэй алхмыг Оросын буриадууд интернэт орчинд их л идэвхтэй хэлэлцжээ. Угсаа нэгт ахан дүүс маань Улаанбаатарын төвд байсан Лениний хөшөөг буулгасан тухайд ямар сэтгэгдэл үлдээснийг 24цаг.мн товчлон сийрүүлэв.

Геннисийн номонд орсон Лениний хамгийн том толгойн хөшөө Буриадын нийслэлд байдаг.
• Дэмий л тэдний өрийг цайруулсан юм. Солонгосуудынхыг ч гэсэн. Цайруулаагүй бол тэд дуугүй номхон байхгүй юу.
• Лениний оронд 2008 оны эмх замбараагүй явдлын үеэр амиа алдагсдын хөшөө босгох гэнэ. Хөшөөн дээрээ юу гэж бичих юм бол? “Дэмий тэнэж яваад амиа алдсан иргэдийнхээ дурсгалд” гэх юм байх даа.
• Аль ч газрын ардчилагчдын дуртай ажил нь хөшөө нураах, хот, гудамжны нэр ус солих. Орост ийм жишээ ойгүй олон доо.
• Цагтаа коммунистууд ч өөрснийхнөө нэрээр гудамж талбайн нэрийг сольж л байсан биз дээ. Хаант Оросыг санагдуулсан болгоныг л нурааж байсан даг. Ардчилагчдыг шүүмжлэх хэрэггүй. Буриад гаралтай, Монголын улс төрч Э.Бат-Үүл хөшөөг устгах биш дуудлага худалдаагаар зарах гээд байгаа юм.
• Ленинээ хайлуулж Чингис хаан хийчихгүй юу.
• 1924 онд үүссэн Монголд 1924 оны эхээр нас барж, 30-аад оны хэлмэгдэлд хамаа ч үгүй Лениний хөшөг буулгалаа. Ильичээр дамжуулж ардчилагч нар Орос орон, орос хүнд дургүйгээ гаргаж байгаа юм.
• 1. Коммунистууд асар олон хөшөө дурсгал, сүм хийдийг сүйд хийсэн. 2. Монгол чинь 1924 онд ч байгуулагдсан юм биш. Ингэж ярих нь Орос орон дөнгөж 17 оны 11 сард үүсэн гэсэнтэй адил хэрэг. 3. Чухам Лениний үед л оросын ард түмний эсрэг хядлага эхэлсэн. Коммунистуудын хамаг хэрэгт тэр буруутай. 4. Оросуудад ямар нэг хувийн үзэн ядалт монголчуудад байгаагүй, одоо ч байхгүй.
• Монголчуудыг буруутгаад хэрэггүй ээ. Хэлмэгдэл байтугай, улс оронтой нь түй ч хамаагүй халзан эрийн хөшөөг буулгаа л биз. Монголчуудын үзэж чаддаггүй коммунизмын эцэг шүү дээ. Тэдний хот төлөвлөлтийн эрх чөлөөт оролдлогыг нь чи балмад явдал гээд яах нь вэ?
• Ер нь бол одоо Монгол ардчилсан орон. Лениний хөшөө ямар ч хэрэггүй. Лениний заасан замаар биш зах зээлийн замаар явж байна. Би тэнд хэд хэд очсон. Хүнд суртал алга. Амьдрал сайжирч байна. Юм нь манайхаас хямд. Улаанбаатарт олон өндөр байшин босч байна. Тэд зөв замаар явчихжээ. Энэ янзаараа бол 10 жилийн дараа Монгол улс Азийн эдийн засгийн түлхүүр тоглогчдын нэг болно доо. Оросууд Монголоос суралцах хэрэгтэй.
• Өө за за, сонины гарчгууд “Монгол улс айрагныхаа үнийг нэмлээ. Дэлхийн биржүүд хямарч эхлэв” гэх юм биз дээ...
• Ингэхэд манай Улаан Үдийн төв талбай дахь Лениний толгойг хэзээ буулгах юм бэ? Аваад хаячихвал ажил гялалзаад өгөх юм биш биз?
• Өө, тэр чинь манай брэнд. Жуулчдад тэгээд юугаа үзүүлэх юм?
• Дуудлага худалдаанд нь ороод тэр хөшөөг худалдаад авчихъя л даа. Манай Лениний толгойн хажууд зогсож л байг. Дахиад нэг дурсгал нэмэгдэг. Жуулчид их ирнэ биз. 400 мянган төгрөг гэдэг чинь 287 доллараас эхэлж дуудна гэсэн үг. Дэмжих хүн байна уу?
• Монголчууд Оросын ард түмэнд үүрд баярлаж явбал зохино. Бид л тэднийг чөлөөлж өгөөгүй бол өдийд Хятадын барлаг болж, шөнийн шээсийг нь зөөж явах байсан юм. Владимир Ильич Ленин буруугүй. Коммунизмын санаа нь зөв.
• Бас Чойбалсангийн хөшөөг буулгаж, Дорнод аймагт байдаг хотын нэрийг солих хэрэгтэй. Тохойгоо хүртэл цусанд гараа дүрсэн хүн дээ.

Р.Баатархүү орчуулав. /24цаг.мн/
Сэтгэгдэл (40)