Д.Кёкүшюзанбатбаяр нарын нэр бүхий дөрвөн шүүгдэгчид холбогдох хэргийн гэм буруугийн шүүх хуралдааныг өнөөдөр 09:30 цагт товлосон.
Нийслэлийн прокурорын газраас "тус шүүх хуралдаанд оролцох хяналтын прокурор П.Ганбулган, М.Очбадрах нар нь олны анхаарал татсан хэргийн ажлын хэсэгт ажиллаж байгаа тул шүүх хуралдааныг тодорхой хугацаагаар хойшлуулж өгнө үү” гэсэн албан тоотыг шүүхэд ирүүлжээ.
Уг албан тоотыг шүүх хүлээн авч хуралдааныг 2023 оны нэгдүгээр сарын 10-ны өдрийн 13:30 цаг хүртэл хойшлуулж, шүүгдэгч нарт урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэсэн байна.