зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.12.14
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Сайн мэдээ: Монголын урлагийн хөгжил дэлхийн түвшинд хүрчээ

2012-10-21
0
ЖИРГЭХ
Б.Чинбат болон түүний “Эзлэн” үзэгчдийг эзэгнэж чадсан нь:  Монголын урлагийн хөгжлийн нэгэн илэрхийлэл бол Б.Чинбатын  “Эзлэн тоглолт” байлаа. 
чинбаа 1 Б.Чинбат болон түүний “Эзлэн” үзэгчдийг эзэгнэж чадсан нь:  Монголын урлагийн хөгжлийн нэгэн илэрхийлэл бол Б.Чинбатын  “Эзлэн тоглолт” байлаа.  Бид эх орондоо төдийгүй дэлхий даяар үндэснийхээ урлагийг өндөрт өргөж буйг энэ тоглолт харуулсан юм. Тус тоглолт бүхэлдээ үзэгчдийг үндэсний хөгжмөөр амьсгалуулсан энэ урлагийг гайхамшигийг мэдрүүлсэн тоглолт болсон юм. Хөгжмийн зохиолч Б.Чинбатын хувьд Америкт төдийгүй дэлхийд амьд домог болсон Арета Франклины даралтат хөгжимчин байсан.
   Б.Чинбатын найруулсан хөгжим АНУ-ын ерөнхийлөгч Барак Обамагийн тангараг өргөх ёслол дээр эгшиглэж байв. Учир нь Арета Франклин АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обамагийн тангараг өргөх ёслол дээр “Country Tis’ of Thee” дуугаа дуулсан. Энэ дууны найруулгыг Монголоор овоглосон Чинбаа хийж байжээ.

Америкт хамтран ажиллаж байсан хөгжмийн зохиолч Жон Стийл түүний тухай “Тэр бол ямар ч төрлийн хөгжмийг нэг л сонсоод найруулан тавих маш нарийн мэдрэмжтэй. Зөвхөн өөрийн гэсэн тэр зүйлийг нэмж чаддаг ийм авьяас дэлхийд цөөхөн хүнд заяадаг” хэмээн “Дэйлихералд” сонинд өгсөн ярилцлагадаа бахдан ярьсан байдаг.
“Соулын хатан хаан”, “Соул хатагтай” хэмээн өргөмжлөгдсөн нэрт дуучин Арета Франклины “A Woman falling out love” шинэ цомогт Б.Чинбатын дөрвөн дуу орсон талаар хөгжмийн сайтууд мэдээлж байв. Тэрээр Арета Франклины үндсэн таван хөгжимчний нэгээр ажилладаг юм. Энэхүү дөрвөн дууны найруулгад Арета Франклин ихэд сэтгэл хангалуун байгаагаа түүнд өөрийн биеэр хэлж, хүндэтгэл үзүүлж байжээ.Түүний Америкаас ирснийхээ дараа найруулсан “Аравт” түүхэн киноны хөгжмийг найруулгыг хөгжмийн мастерууд ““Мандухай сэцэн хатан”-аас хойших түүхэн киноны хамгийн шилдэг хөгжмийн нэг болжээ” хэмээн өндрөөр үнэлсэн юм.

2Монголд театр урлагийн өрсөлдөгч нэгээр нэмэгдсэн нь: Саяхан “Мөрөөдлийн театр” гэж байгуулагдан  А.Вампиловын “Миний нууц хүү” жүжгээр бусадтай өрсөлдөж байсан бол өнөөдөр “ТВ коктейль” хамтлаг түүний араас тодрон гарч  хүчтэй өрсөлдөгч болохоо “Хоёр ертөнцийн буудал” жүжгээрээ үзүүлж чадлаа. Хамгийн сонин нь бүгд сонгодогуудыг барьж аван тоглож байна.
Жүжгийн найруулга сайн болсон нь мэдээж сайн зохиолтой холбоотой. Мөн найруулагч  Ж.Сэнгэдорж жүжигчдийн дүрийн хувиарлалтыг зөв хийж тэднийг удирдсан /продюсер  Ш.Жавхлан, Э.Цолмонбаяр, Д.Мягмар/  нь санаа бодлоо илэрхийлэхэд ихээхэн тус дэм болжээ. Түүний багт хөгжмийн зохиолч /Г.Онон/, бүжиг дэглээч/ Д.Энхгэрэл/, зураач /О.Баярмагнай/  жигд ажиллаж нэгдмэл сайхан бүтээл бий болгожээ. Тайзнаа хөшиг нээгдэхэд хүний тархийг олон утас гуурсаар ороосон байх бөгөөд тайзны ар талын гүнд ногоон улаан товчлууртай лифт байрлуулан өржээ. Мөн тайзнаа хүний хромосом гэлтэй бие барьсан цагаан хувцастай хүмүүс гүйлдэн эргэлдэх нь  найруулгыг чимж өгч байлаа. Тайзан дээр өөр зүйл үгүй. Энд л үйл явдал өрнөнө. Жүжгийн эхний хэсэгт дүрүүд бүгд хар хувцастай байсан бол үйл явдал өрнөхийн хэрээр бүгд цагаан хувцас өмсөн хувирна. Найруулагч зохиолчийн санааг даган /орчуулагчийн хамтаар/  амьдрал ба үхэл, эмгэнэл ба инээдмийн хоорондох  хүлээлт, амьдралын алдагдсан утга учрын эрэл хайгуулын тухай өгүүлэхдээ тайзнаа үзүүлж буй нууцлаг бүхнийг итгэл найдвараар төгсгөж байгаа нь жүжгийн амжилтын үндэс болжээ.

“ТВ коктейль” уран бүтээлийн хамтлаг  францын зохиолч  Е.Э.Шмиттийн “Хоёр ертөнцийн буудал” жүжгээрээ оны шилдэг бүтээлд нэрээ дэвшүүлэх, бусад уран бүтээлчидтэй  өрсөлдөх чадвартай гэдгээ нотлох нь дамжиггүй.

чинбаа 1Монголчууд үндэсний дуулалт жүжгээ тоглосон нь: Урлагийн салбарынхан өөрсдийн онцлогыг харуулсан бүтээл туурвиж байна. Нийслэлийн “Улаанбаатар” чуулгын шинэ уран бүтээл “Гоолингоо” дуулалт жүжиг нь хагас зуун саяын өртгөөр бүтжээ. Жүжгийн гол дүрүүдэд: М.И.Глинкийн нэрэмжит олон улсын дуурийн дуу дуулаачдын тэргүүн байрын шагналт цагдаагийн "Сүлд" чуулгын гоцлол дуучин, МУГЖ Г.Ариунбаатар, УДЭТ-н жүжигчин МУСТА Г.Отгонцэцэг нар тогложээ. Үндэсний урлагий гайхамшгийг харуулсан тус жүжиг монголын сонгодог урлагийн тод илрэл болсон гайхалтай уран бүтээл болж чадсан нь үзэгчдийн тоглолтын дундуур тасралтгүй таших нэжигнэсэн алга ташилтнаас мэдрэгдэж байлаа.
Үнэхээр жүжигчдийн хувцас хэрэглэл, тайз дэлгэц, гэрэл шуум гээд бүх л зүйлсийг зөвхөн энэ жүжигт зориулан бүтээсэн нь  үзэгчдэд уучлал ухаарал, хайр энэрэл, амьдралын баяр гуниг, түүхийн үнэн худлыг үзэж харах боломжыг олгосон урлагийн сайхныг мэдрүүлсэн жинхэн урлагийн сор бүтээл болж чадсан байлаа.

“Алтан ураг” бүжгэн жүжиг:   “Алтан ураг” бүжгэн жүжиг нь Их эзэн Чингис хааны түүхээс сэдэвлэж бүтээсэн анхны түүхэн бүжгэн жүжиг юм. Уг бүжгэн жүжигт Тэмүүжин анд Жамуха эцэг Тоорил хааны дэмжлэгтэйгээр Мэргэдэд булаалгасан  Бөртэг буцаан авч улмаар Их монгол улсаа байгуулсан тухай үйл явдлыг бүжгийн хэлээр илэрхийлэх  юм.     Алтан ураг бүжгэн жүжиг бол ардын бүжгийн үндсэн хөдөлгөөн дээр тулгуурлаж, бүжгийн жүжгийн үндсэн хэлбэрээр хийгдсэн  ҮДБЭЧ-ын 4 дахь томоохон уран бүтээл болж байна.
Өмнө нь хийгдэж байсан “Нарны домог” бүжгэн жүжгэн дээр эрдэмтэн судлаачдын дунд “Бүжгэн жүжиг” мөн эсэх талаар онолын маргаан нэлээдгүй гарч байсан бол энэхүү Алтан ураг бүжгэн жүжиг нь найруулга, дэглэлт, хөгжмийн зохиолын хувьд бүрэн нийцсэн “бүжгэн жүжиг мөн” юм хэмээн дүгнэгдэж чадсан бүтээл юм.

чинбаа 1Монгол охин Солонгосын хамтлагт дуулсан нь: Азийн хөгжмийн ертөнцөд “Монгол гүнж” нэрээр танигдах болсон дуучин охиныг А.Лхамжав гэдэг бөгөөд түүний тайзны нэр нь Lee Lyulin. Тэрээр 21 настай. А.Лхамжав Солонгос улсад суралцаж байх хугацаандаа “Big star” энтэртайментаас зохион байгуулсан шинэ залуу охидын хамтлаг шалгаруулах шалгаруулалтанд өрсөлдөн шалгарч “BBde Girl” хамтлагийн гишүүн болжээ. Тус хамтлаг нь Солонгост маш нэр хүндтэй охидын хамтлагийн нэг болоод байгаа юм. Lee Lyulin –ны царайг азийн хэвлэл мэдээлийн хэрэслүүд их хөөрхөн хэмээн бичиж “Монгол гүнж “хэмээх нэрээр хаа явсан газар нь дуудах болжээ. Тэрээр “Маск” продакшны жүжигчин А.Гэрэлцэцэгийн дүү юм байна.

Монголын урлаг хөгжиж буйг өдөр алгасахгүй тавьж буй шинэ уран бүтээлүүдээс  харж байна. Монгол хүн дэлхийн хэмжээний урлагийн наадмаас тэргүүн байр хүртэж, монголчууд эх орондоо дэлхийн сонгодогуудыг мэргэжлийн түвшинд тавьдаг болж. Манай үзэгчдийн урлаг ойлгож хүлээж авах нь ч өргөн хүрээг хамардаг болсон нь үнэхээр сайшаалтай. Монгол охин Азид дуулж, Монголд дэлхийн алдартай хамтлаг ирж тоглосон гээд өнгөрсөн долоо хоног урлагийн салбарт ахиц дэвшилттэй олон зүйл боллоо.  
24tsag.mn

0
ЖИРГЭХ
Санал болгох
Арьс судлалын үндэсний төвд агаар шүүгч хүлээлгэн өглөө
Монголын баг, тамирчид бишкекийг зорилоо
Улсын шалгалт зохион байгуулах хуваарь гарчээ
Оюутан цэргийн бүртгэл ирэх сарын 2-ноос эхэлнэ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • t (203.191.56.20)
    boloo shde
    2012 оны 10 сарын 21 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • "ONE Championship" алтан бүсүүдийг олон нийтэд дэлгэгдэнэ
    20 цаг 3 мин
  • Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
    20 цаг 16 мин
  • ТАНЫ АМРАЛТАНД: Алжаал, стресс ядаргааг тайлах шилдэг хоол, хүнс
    21 цаг 58 мин
  • Осголтын үед үзүүлэх анхан шатны тусламж
    21 цаг 58 мин
  • Энэ амралтын өдрүүдээд ХАЙРТАЙ хүмүүстэйгээ үзэх 7 гоё үзвэр
    21 цаг 58 мин
  • Энэ сарын 20-21-нд үргэлжлэх "Алтан цом"-ын барилдааны талаар та юуг мэдэх ёстой вэ?
    21 цаг 58 мин
  • "Cү.Батболдын Засгийн газар 2012 онд давхар татварыг бууруулснаар 1,7 их наяд төгрөгийг Монголд үлдээж чадсан"
    Уржигдар 22 цаг 25 мин
  • Оюутолгойн бүлэг ордын асуудлаарх сонсгол өндөрлөлөө
    Уржигдар 21 цаг 24 мин
  • “Хөгжлийн лиг”-ийг "Энержи", "Мегастарс", "Бакс" багууд хошуучилж байна
    Уржигдар 17 цаг 07 мин
  • Орхон, Өвөрхангай, Сүхбаатар аймгуудын ерөнхий боловсролын сургуулиудад хадгалж байсан химийн бодисуудыг устгуулжээ
    Уржигдар 16 цаг 52 мин
  • “САУСГОБИ СЭНДС” компани агаарын бохирдлыг бууруулах ажилд нэгдэж, санхүүжилтийн гэрээ байгууллаа
    Уржигдар 16 цаг 49 мин
  • 3 жил гаруйн хугацаанд 1000 орчим нэр төрлийн бүтээгдэхүүн зах зээлд гаргажээ
    Уржигдар 16 цаг 45 мин
  • Гаалийн ерөнхий газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Г.Энхтайван томилогдлоо
    Уржигдар 16 цаг 40 мин
  • Шилдэг залуу эрдэмтэн, эмч нар Ерөнхийлөгчийн нэрэмжит шагнал хүртлээ
    Уржигдар 14 цаг 47 мин
  • Нийгмийн ажил мэргэжлийн сурталчлах 32 төрлийн контент бүтээжээ
    Уржигдар 13 цаг 46 мин
  • Налайх дүүрэгт 1579 ам.метр талбайд тохижилтын ажил хийгдэж дууслаа
    Уржигдар 13 цаг 08 мин
  • БНСУ-ын визны татгалзсан хариу авснаас хойш 3 сарын дараа дахин виз мэдүүлэх боломжтой болжээ
    Уржигдар 12 цаг 01 мин
  • Фото сурвалжилга: Хотын нэг өдөр
    Уржигдар 11 цаг 01 мин
  • Автомашины улсын дугаарын тэгш, сондгой хязгаарлалт хийх эсэх талаар санал авч эхэллээ
    Уржигдар 10 цаг 42 мин
  • УИХ-ын өнөөдрийн чуулганаар хэлэлцэх асуудлууд
    Уржигдар 10 цаг 26 мин
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Улсын начин аавтай, МУГТ ээжтэй Ж.Энхсоёл охин БНСУ-ын волейболын дээд лигт тоглоно
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Цолондоо дүүрэн бөх Б.Даваа-Очирын тухай сонирхолтой 15 баримт
  • Токиогийн Их дуулгаас Монголын цор ганц медалийг хүртсэн О.Уранбаярын тухай 10 баримт
  • Туулсан тэмцэл, тулгарсан өрсөлдөгч ихтэй Т.Тулга гавьяат
  • Оюутолгой руу чиглэсэн Оросын бойкот бодитой юм байна
  • Хамгийн залуу гишүүн С.Цэнгүүн гадаад томилолтод 22 удаа явжээ
  • ТАНИЛЦ: Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
  • Х.Нямбаатар: Дулааны тавдугаар цахилгаан станцыг 2028 онд ашиглалтад оруулахаар гэрээ байгуулаад байна
  • Ц.Анандбазар Б.Ариун-Эрдэнэ нар Булган аймгаа бусниулж байна уу?
  • Т.Даваадалай: Явган замыг байгалийн чулуун хавтангаар шинэчилснээр явган хүний гэмтэл, бэртэл 15 хувиар буурсан
  • Г.Занданшатар хавар хүртэл тэсэх үү?!
  • Арав хоногийн ажил хэргийн визийг уригчгүйгээр мэдүүлэх боломжтой боллоо
  • Зууны манлай бүтээн байгуулалт Эрдэнэт хотын тухай 24 баримт
  • Контент бүтээхэд зайлшгүй хэрэгтэй 6 хиймэл Оюуны хэрэгсэл
  • “Жавхлант”, “Шивээ толгой” ашиглалтын тусгай зөвшөөрлийн асуудлаарх нотлох баримтуудыг шинжлэн судалж байна
  • АМРАЛТЫН ӨДӨР: Та амралтаараа юу үзэх вэ?
  • Булган аймгийн ИТХ-ын дарга асан Ш.Насандулам газар зарсан, авлига албан тушаалын хэрэгт холбогджээ
  • Улаанбаатарт -15 градус хүйтэн, цас орно
  • Оюутолгой руу чиглэсэн Оросын бойкот бодитой юм байна
  • Хамгийн залуу гишүүн С.Цэнгүүн гадаад томилолтод 22 удаа явжээ
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Токиогийн Их дуулгаас Монголын цор ганц медалийг хүртсэн О.Уранбаярын тухай 10 баримт
  • Туулсан тэмцэл, тулгарсан өрсөлдөгч ихтэй Т.Тулга гавьяат
  • Улсын начин аавтай, МУГТ ээжтэй Ж.Энхсоёл охин БНСУ-ын волейболын дээд лигт тоглоно
  • Т.Даваадалай: Явган замыг байгалийн чулуун хавтангаар шинэчилснээр явган хүний гэмтэл, бэртэл 15 хувиар буурсан
  • Цолондоо дүүрэн бөх Б.Даваа-Очирын тухай сонирхолтой 15 баримт
  • Х.Нямбаатар: Дулааны тавдугаар цахилгаан станцыг 2028 онд ашиглалтад оруулахаар гэрээ байгуулаад байна
  • ТАНИЛЦ: Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
  • Арав хоногийн ажил хэргийн визийг уригчгүйгээр мэдүүлэх боломжтой боллоо
  • Улаанбаатарт -15 градус хүйтэн, цас орно
  • “Евразийн аюулгүй байдал ба Монгол Улс” сэдэвт онол- практикийн бага хурал зохион байгууллаа
  • Г.Занданшатар хавар хүртэл тэсэх үү?!
  • Нийслэлийн зарим байршилд голуудын халиа 25-35 см нэмэгдсэн байна
  • Контент бүтээхэд зайлшгүй хэрэгтэй 6 хиймэл Оюуны хэрэгсэл
  • “Жавхлант”, “Шивээ толгой” ашиглалтын тусгай зөвшөөрлийн асуудлаарх нотлох баримтуудыг шинжлэн судалж байна
  • Оюутолгойн бүлэг ордын асуудлаарх сонсгол өндөрлөлөө
  • АМРАЛТЫН ӨДӨР: Та амралтаараа юу үзэх вэ?
24 баримт
  • Зууны манлай бүтээн байгуулалт Эрдэнэт хотын тухай 24 баримт
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Токиогийн Их дуулгаас Монголын цор ганц медалийг хүртсэн О.Уранбаярын тухай 10 баримт
  • Цолондоо дүүрэн бөх Б.Даваа-Очирын тухай сонирхолтой 15 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК