
Японы Окинава аралд болж байгаа "Miss International 2012" тэмцээн өнөөдөр ялагчаа тодруулна. Энэ тэмцээнд 69 орны бүсгүйчүүд өрсөлдөж байгаагаас Монголыг төлөөлж Д.Долгион оролцож байгаа юм. Д.Долгион фэйсбүүк хуудсаар явуулсан олон нийтийн санал асуулгад дээгүүр явж байсан ч эцсийн дүнгээр Мяньмар улсын мисс Nang Khin Zay Yar түрүүлсэн байна. Чансаагаар Дэлхийн миссийн тэмцээнтэй дүйцдэг энэ тэмцээний өмнөх ялагчаар Эквадорын мисс Maria Fernanda Cornejo түрүүлж титэм зүүж байжээ. "Miss international 2012"-ын эцсийн шалгаруулалт Японы Онояама Паркт орон нутгийн цагаар 17,00-д эхэлнэ.


24tsag.mn