

Уурхайг эзэмшдэг компанийн зүгээс тэднийг хууль бус ажил хаялт зохион байгуулсан хэмээн буруутгаад байсан юм. Алтны уурхайн удирдлага “пүрэв гаригт 1500 хүн ажилдаа орохоор эргэж ирээгүй, тэднийг ажлаас халах болно” хэмээн мэдэгджээ.
Дэлхийд хамгийн томд тооцогддог Өмнөд Африкийн уурхайн салбарт ажилчид ажил хаялт зарлаж, цагдаа нартай зөрчилдсөний улмаас 50 орчим хүн амиа алдсан юм. Харин бусад хэд хэдэн алтны уурхайн ажилчид ажил хаялтаа үргэлжлүүлсээр байна.
Өдгөө үргэлжилсээр байгаа уурхайнуудын бослого үймээнүүд гол санхүүжилтээ ашигт малтмалаас авдаг Өмнөд Африкийн эдийн засагт ихээхэн хүндрэл учруулаад байгаа юм.
Д.Идэр





