АНУ-ын
Даллас мужийн Техасын паркын бэлэг тэмдэг 16 метр өндөр Big Tex шатсан
талаар BBC өчигдөр мэдээллээ. 60 жилийн туршид Техасын паркын бэлэг
тэмдэг ковбой хөшөөнөөс хэдхэн төмөр утас л үлджээ.
АНУ-ын Даллас мужийн Техасын паркын бэлэг тэмдэг 16 метр өндөр Big Tex шатсан талаар BBC өчигдөр мэдээллээ. 60 жилийн туршид Техасын паркын бэлэг тэмдэг ковбой хөшөөнөөс хэдхэн төмөр утас л үлджээ. Big Tex 283 литр багтаамжтай малгай, 23 кг бүсний гархиараа алдартай, жуулчдын очих дуртай газар гэдгээрээ алдартай байжээ. Паркын удирдлагууд Big Tex-ыг дахин барина хэмээн амласан байна.
Хөшөөний дэргэд 18 жилийн турш хоол зарж буй эрэгтэй Станлэй Хилл өнгөрсөн баасан гаригийн өглөө Big Tex-ээс утаа гарч байхыг анзаарсан байна. Гал гарсан шалтгааныг тогтоож амжаагүй ч холбогдох албаныхан хэргийг шалгасаар байна.
Д.Идэр




















































