
Пакистаны баатар гэгдэж байгаа 14 настай Малала охин ухаан оржээ. Түүнийг сургуульдаа явах замд нь талибууд мөрөнд нь буудаж, олон хоног Английн эмнэлэгт ухаангүй байсан юм. Харин өнөөдөр тэрбээр эмч нарын тусламжтайгаар босч, алхжээ. Малала 11 настайгаасаа эхлэн BBC агентлагт пакистан эмэгтэйчүүд, тэр дундаа охидыг эрх хэрхэн зөрчигдөж байгаа тухай захидал явуулдаг байсан аж. Үүнийх нь төлөө талибууд охиныг буудсан бөгөөд гэмт этгээдүүдийг цагдаа нар эрэн сурвалжилж байгаа юм. Малала ухаан орсон ч амьсгалын суваг нь гэмтснээс ярьж чадахгүй байгаа. Гэсэн ч богино өгүүлбэр бичиж эмч нартай харилцаж байгаа гэнэ. Тэрбээр хамгийн анх ухаан ороод "Би ямар оронд байна вэ? гэж асуужээ. Түүний тархи нь гэмтсэн бөгөөд хэд хоногоос охиныг тэнхрэхээр ой санамж нь гэмтсэн эсэхийг шалгах юм байна.
Одоо Пакистан, Иран, Ирак зэрэг орнуудад эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах ёстой гэсэн "Би бол Малала" нэртэй хөдөлгөөн өрнөөд байна. Малалад сэтгэлийн дэм өгөхөөр "CNN" агнетлаг олон нийтээс мессеж хүлээн авч түүнд дамжуулах гэнэ.
Сэтгэгдэл (1)