

Цэнгэлдэх хүрээлэнгийн эргэн тойрон 1000 гаруй цагдаа нар эргүүлд гарсан нь ердийн үеийнхээсээ дөрөв дахин их байсан аж.
Цэнгэлдэхийн ойролцоо зочин багийн зуу зуун хөгжөөн дэмжигчид цугларч гал командын машиныг шатаан, хогийн савнуудыг сүйтгэж түүгээр бэхлэлт босгож эхэлсэн байна. Түүнчлэн харааж доромжилсон үгс хашгирч байжээ. Ингээд Гельзенкирхений 600 фанат болон Дортмундын зуугаад хөгжөөн дэмжигчид оролцсон зодоон дэгдэж тэднийг цагдаагийнхан нулимс асгаруулах хий ашиглан салгахаас өөр аргагүй болжээ.
Харин тэцээний тухайд зочин баг болох “Шальке-04” ялалт байгуулсан байна.