

Өнгөрсөн даваа гаригт ABC телевизийн мэдээгээр 48 настай Бад оролцож, “Би эхлээд үүнийг мэнгэ гэж бодсон. Гэсэн хэдий ч ээжрүүгээ залгаад асуутал миний толгой дээр төрөлхийн мэнгэ байдаггүйг мэдсэн” хэмээн ярьжээ.
Өнгөрсөн наймдугаар сард үсээ хусуулаад том эргэлзээнд орсон Бад толбыг мэнгэ гэдгийг батлахаар эмнэлэгт хандсан байна. Харамсалтай нь энэ толбо арьсны хорт хавдрын гуравдахь шатны илрэл болох нь тогтоогджээ.
Өмнө нь эрүүл мэндийн ямар нэгэн асуудалгүй байсан Стрингер болон түүний 10, 12 настай хоёр хүү нь ихэд цочирдсон байна.
47 настай эхнэр Долли Стрингер дөрөвдүгээр сард хөхний хорт хавдартайгаа мэдсэнээс хойш олон удаа хагалгаанд орж, химийн эмчилгээ хийлгэж байгаа аж.
20 жил хамт амьдарсан хосууд бэрхшээлдээ шантралгүй, сэтгэл өөдрөг байгаа аж. Тэдний эмчилгээ болон хагалгаанд 5000 мянган доллар хэрэгтэй болсон байна. Хамаг мөнгөө эмнэлэгт туучихсан хос болсон явдлын талаар мэдээлэн хандив хүсэхэд 40 мянган доллар цугларсан байна. Хосууд өвчнөө ялахын тулд хамтдаа тэмцэж байгаа гэжээ.
Д.Идэр
