"Хүний хөгжил" сангаас иргэний бүртгэлийн зөрчилгүй 744.665 хүүхдийн
дансанд мөнгийг нь байршуулаад байгаа аж. Улсын хэмжээнд 0-8 насны
967976 хүүхэд байдгаас аравдугаар сарын 19-ний өдрийн байдлаар 87.4 хувь
нь арилжааны 12 банкинд данс нээлгэсэн байна.

"Хүний хөгжил" сангаас иргэний бүртгэлийн зөрчилгүй 744.665 хүүхдийн дансанд мөнгийг нь байршуулаад байгаа аж. Улсын хэмжээнд 0-8 насны 967976 хүүхэд байдгаас аравдугаар сарын 19-ний өдрийн байдлаар 87.4 хувь нь арилжааны 12 банкинд данс нээлгэсэн байна. Энэ удаа хүүхдийн мөнгийг орчин үеийн төлбөр тооцооны боловсронгуй аргаар олгох бөгөөд харъяа аймаг, дүүргийн нийгмийн халамж, үйлчилгээний байгууллагаар баталгаажуулах шаардлагагүй гэж албаныхан хэлж байна. Мөн олон төрлийн дэвтэр нээлгэх шаардлагагүй, зөвхөн эцэг, эхийн иргэний цахим үнэмлэх болон хүүхдийн төрсний гэрчилгээг үндэслэн аль нэг арилжааны банкинд данс нээлгэж авах юм. Өмнө нь хүүхдийн мөнгө авахад шимтгэл төлдөг байсан бол энэ удаа ямар нэгэн шимтгэл төлөхгүй. Хэрвээ хүүхэд нэг наснаасаа эхлэн мөнгөө хуримтлууллаа гэхэд 18 нас хүрэхдээ 4320000 төгрөгийн хадгаламжийн эх үүсвэртэй болох юм. Хүүхдийн мөнгийг өмнө нь цаг хугацаандаа аваагүй тохиолдолд Төрийн сангаас татдаг байсан бол энэ удаа төрийн сан буцаан таталт хийхгүй юм байна
Сэтгэгдэл (2)