АТГ-т Баянгол дүүргийн герман хэлний гүнзгийрүүлсэн сургалттай 38 дугаар сургуулийн математикийн багш Л.Мижигмаа нь сурагчдаас хандив авч байгаа талаар мэдээлэл иржээ. Мэдээллийн дагуу АТГ-аас шалгалт хийж, багш Л.Мижигмааг хууль бусаар хандив цуглуулсны зэрэгцээ хөндлөнгийн хяналтгүй зарцуулж байсныг тогтоосон байна. Тиймээс АТГ-аас гарсан зөрчлийг арилгуулах, буруутай албан тушаалтанд хариуцлага тооцох, дахин ийм төрлийн зөрчил гаргуулахгүй байх талаар анхаарч ажиллахыг хүссэн албан бичгийг нийслэлийн Баянгол дүүргийн Засаг даргад илгээсэн байна. Тус дүүргийн Засаг даргын Тамгын газраас ирүүлсэн хариу албан бичигт 38 дугаар сургуулийн багш Л.Мижигмаад сануулах арга хэмжээ авсан бөгөөд нийт дүүргийн хэмжээнд дахин ийм төрлийн зөрчил гаргуулахгүй байх талаар анхаарч ажиллаж буйгаа мөн дурдсан байна. Б.Чимэг



















































Сэтгэгдэл (13)