Урлагийн гавьяат зүтгэлтэн, хөгжмийн зохиолч Л.Балхжавын “Миний дуунууд-2012” тоглолтоо энэ сарын 25, 26, 27-ны өдөр “UB паласе”-ийн концертын танхимд болно. 14 дэх жилдээ болох гэж буй уг тоглолтод Монголын рок, попын үе үеийн одод, шилдэг уран бүтээлчид оролцох юм байна. Төрийн соёрхолт дуучин Д.Болд, Гавьяат жүжигчин, поп див, дуучин Т.Ариунаа, “Харанга” хамтлагийн дуучин Х.Лхагвасүрэн, ОХУ-ын “Премьер-Министр” хамтлагийн дуучин Б.Амархүү “Sweetymotion”, “Гурван охин”, “Мотив” хамтлаг, хөгжмийн зохиолч, төгөлдөр хуурч Б.Чинбат нар оролцох юм байна. Мөн 2009-2012 оны “Universe best songs” наадмын үе үеийн шилдэг залуу уран бүтээлчид оролцон ая дуугаа өргөх нь. “Миний дуунууд-2012” тоглолтод 500 орчим уран бүтээлчид оролцож буйгаараа өмнөх жилүүдийнхээс онцлог болно хэмээн Урлагийн гавьяат зүтгэлтэн, хөгжмийн зохиолч Л.Балхжав тоглолтынхоо өнгийн тодорхойлсон юм.



















































Сэтгэгдэл (7)