
Япон улсын “Sony” компани Минокамо дахь зургийн аппарат, гар утасны камерын линз хийдэг үйлдвэрээ хааж хоёр мянга ажилтнаа 2013 оны 3-р сар гэхэд халахаар болсон байна. Ийм алхам хийх болсон шалтгаанаа тус компани зардал хэмнэх үүднээс гэж хариулсан байна. 2010 оны 4-р сард “Sony” компани 10 мянган ажилтнаа цомхтгоно, эдгээрээс 3 мянга нь Япон дахь салбар үйлдвэрээс цомхтгох болно гэж мэдэгдэж байжээ.

Япон улсын “Sony” компани Минокамо дахь зургийн аппарат, гар утасны камерын линз хийдэг үйлдвэрээ хааж хоёр мянга ажилтнаа 2013 оны 3-р сар гэхэд халахаар болсон байна. Ийм алхам хийх болсон шалтгаанаа тус компани зардал хэмнэх үүднээс гэж хариулсан байна. 2010 оны 4-р сард “Sony” компани 10 мянган ажилтнаа цомхтгоно, эдгээрээс 3 мянга нь Япон дахь салбар үйлдвэрээс цомхтгох болно гэж мэдэгдэж байжээ. Минокамо дахь үйлдвэр хаагдсанаар “Sony” компани жилд 370 сая ам.доллар хэмнэх ажээ. Мөн тус компани тэтгэвэрийн шинэ бүтцэд шилжиж Токио хот дахь төв офисын ажилчдын 20%-ийг тэтгэвэртээ эрт гарахыг шаардах болно гэж мэдэгджээ.