Өнгөрөгч баасан гаригт Египетийн тухай шууд нэвтрүүлэг хийж байсан
Францын телевизийн France-24 сувгийн сэтгүүлч рүү нутгийн оршин суугчид
халдсан байна.
Өнгөрөгч баасан гаригт Египетийн тухай шууд нэвтрүүлэг хийж байсан Францын телевизийн France-24 сувгийн сэтгүүлч рүү нутгийн оршин суугчид халдсан байна. Тэд бүсгүйтэй зууралдан, хувцсыг нь тайчихыг оролдон, шууд эфирээр гарч байгаа үед нь хүчирхийлэхийг завдсан аж.“Би өмдөндөө маш бөх бат тэлээ бүсэлсний ачаар муу муухай зүйлээс зайлж чадлаа” хэмээн сурвалжлагч бүсгүй өгүүлжээ. Түүнийг болсон үйл явдалд оролцож байсан үйлчлэгчдийн нэг аварсан байна.
Сэтгүүлч бүсгүй түүн рүү халдагсдыг шүүхэд өгөхөөр шийджээ. France-24 теле сувгийн захиргааны зүгээс бүх дэлхий даяар чөлөөтэй явж, өөрийн ажил үүргээ гүйцэтгэх ёстой. Сэтгүүлчид ийм бүдүүлэг хандсаныг эрс хатуу шүүмжилж байгаа аж.
Д.Ундрах 24tsag.mn



















































Сэтгэгдэл (2)