“Элэглэлийн засгийн газар” нэртэй шинэ төрлийн тоглолт 10-р сарын 19-нд UB Palace-ын их танхимд болж өнгөрлөө.Т.Анхбаяр, Б.Нямхүү, Ж.Булган-Эрдэнэ хэмээх гурван авъяаслаг залуу нэгдэж “Parody” хамтлаг байгуулсан нь ийнхүү бие даасан тоглолт хийх хэмжээнд хүрсэн аж.

“Элэглэлийн засгийн газар” нэртэй тоглолт 10-р сарын 19-нд UB Palace-ын их танхимд болж өнгөрлөө.Т.Анхбаяр, Б.Нямхүү, Ж.Булган-Эрдэнэ хэмээх гурван авъяаслаг залуу нэгдэж “Parody” хамтлаг байгуулсан нь ийнхүү бие даасан тоглолт хийх хэмжээнд хүрсэн аж. Тоглолтод МУГЖ Д.Батсүх, МУГЖ Д.Жаргалсайхан, МУГЖ Ч.Бат-Эрдэнэ, дуучин П.Баярцэнгэл, Ньюанс хамтлаг, Fire-ийн Далай, Бөрт чонын үрс бүжгийн хамтлаг хүрэн ирж уран бүтээлээ толилуулсан юм. Энэ үеэр хамгийн сэтгэл хөдөлгөсөн баярт мөч бол тус хамтлагийн гишүүн жүжигчин Ж.Булган-Эрдэнэ Соёлын Тэргүүний Ажилтан цолоор шагнуулсан явдал байлаа. Энэхүү цолыг Соёл, спорт, аялал жуулчлалын яамны Төрийн нарын бичгийн дарга П.Алтангэрэл гардууллаа.
Сэтгэгдэл (1)