Долоон тэрбумын авлигалын хэргээр анхан болон давж заалдах шатны шүүхээс дөрвөн жилийн хорих ял сонссон МАХН-ын дарга Н.Энхбаяр Улсын дээд шүүхийн хяналтын шатны шүүхэд хандахаа өмгөөлөгчөөрөө дамжуулан мэдэгдсэн. Ингээд гомдлоо хүргүүлсэн эсэхийг түүний өмгөөлөгч С.Нарангэрэлээс тодрууллаа. -Улсын дээд шүүхийн хяналтын шатны шүүхэд гомдлоо хүргүүлсэн үү?
-Хяналтын шатны шүүхэд гомдол гаргахдаа анхан шатны шүүхэд гомдлоо хүргүүлдэг. Энэ дагуу өнгөрсөн баасан гаригт гомдлоо Сүхбаатар дүүргийн шүүхэд хүргүүлсэн.
-Сүхбаатар дүүргийн шүүх хэд хоногийн дотор өргөдлийг дээд шүүхэд хүргүүлэх вэ?
-Бидний өргөдөл очсоноос арав хоногийн дотор Улсын дээд шүүхэд хүргүүлэх ёстой. Дээд шүүх гомдлыг хүлээн аваад 30 хоногийн дотор хурлыг товлох ёстой.
Тэгэхээр МАХН-ын дарга Н.Энхбаярын гаргасан гомдлыг Дээд шүүх ирэх арванхоёрдугаар сарын эхээр товлох юм байна. Түүнийг Эрүүгийн хуулийн 150.3, 263.2-т зааснаар буруутган ялласан. Харин Н.Энхбаяр өдгөө Сайд нарын гэгдэх хоёрдугаар эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа билээ.
Б.Чимэг



















































Сэтгэгдэл (6)