

Тэрээр 2009 оны аравдугаар сард Күнсан, Ушигдунг дахь нэгэн үйлдвэрт гэрээгээр ажиллахаар ирсэн бөгөөд гэмт хэрэгт холбогдох хүртлээ уг үйлдвэртээ ажиллаж байсан аж.
Харин өнгөрсөн ням гаригийн орой ажлынхаа ойролцоо байрлах автомашины хуучин эдлэл зардаг нэгэн агуулахаас тус бүр нь 240 мянган воны үнээр үнэлэгдэх 10 кг жинтэй 8 ширхэг машины хуучин дугуйн обудийг хулгайлан өөрийн автомашиндаа ачжээ. Түүнийг обудыг ачиж байх үед агуулахын эзэн солонгос иргэн И гарч ирсэн байна. Гэтэл Н.Төмөр машиндаа суун зугтжээ. Тиймээс иргэн И машинаас зүүгдэн зогсоохыг оролдон, 60 метр газар чирэгдсэн байна. Харин энэ үед Н.Төмөр иргэн И-г түлхэн унагаахаар оролджээ.
Газар унасан Солонгос иргэн бэртэл авсан хэдий ч өөрөө цагдаагийн газар утасдан мэдэгдсэнээр Монгол залууг богино хугацаанд саатуулсан байна. Түүнийг ойр хавийнхаа Солонгос иргэдийн эд хөрөнгөнөөс удаа дараа хулгай хийж байсан магадлалтай хэмээн үзэж байгаа ажээ.
Солонгос иргэн И нь автомашины хуучин сэлбэг хэрэгслийг худалдан авч, өөрийн засаж янзалсан Портер машинаа дэлгүүр болгон тохижуулан, түүн дээрээ худалдаа наймаа хийдэг байжээ.
Б.Чимэг
Сэтгэгдэл (1)