зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.12.14
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

УИХ-ын сонгуулийн үед гарсан хууль зөрчсөн асуудлыг АН хүлээн зөвшөөрөхгүй гэв

2012-10-23
0
ЖИРГЭХ
УИХ дахь Ардчилсан намын бүлэг өчигдөр ээлжит хуралдаанаа хийж, хоёр асуудлыг хэлэлцэв. Хуралдааны эхэнд Монгол Улсын 2013 оны төсвийн тухай, Хүний хөгжил сангийн 2013 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2013 оны төсвийн тухай хуулийн болон холбогдох бусад хуулийн төслүүдээр бүлгийн санал дүгнэлт боловсруулах үүрэг бүхий Ардчилсан намаас байгуулсан ажлын хэсгийн мэдээллийг сонслоо.
    bvlegУИХ дахь Ардчилсан намын бүлэг өчигдөр ээлжит хуралдаанаа хийж, хоёр асуудлыг хэлэлцэв. Хуралдааны эхэнд Монгол Улсын 2013 оны төсвийн тухай, Хүний хөгжил сангийн 2013 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2013 оны төсвийн тухай хуулийн болон холбогдох бусад хуулийн төслүүдээр бүлгийн санал дүгнэлт боловсруулах үүрэг бүхий Ардчилсан намаас байгуулсан ажлын хэсгийн мэдээллийг сонслоо. УИХ-ын гишүүн Г.Болороор ахлуулсан тус ажлын хэсгийн мэдээлэлтэй холбоотойгоор бүлгийн гишүүд санал бодлоо илэрхийлж хэд хэдэн асуудалд анхаарлаа хандуулах нь зөв гэж үзэв. Тухайлбал, УИХ-ын 2013 оны төсвийн тухай хуультай холбоотой нийгэмд тарж буй эерэг сэрэг мэдээллийг баталгаажуулах, нэг цэгцтэй ойлголттой мэдээлэл өгөх чиглэл рүү ажиллах нь зүйтэй хэмээн санал нэгдэв.
    Үүнд Ерөнхий сайдын багцад буй шинэчлэлийн төсөвт багтсан 50 тэрбум төгрөгийг ямар зүйлд зарцуулах, Оюутолгойн ордтой холбоотой олон янзын байр суурь бий болсныг нэг тийш нь болгох, Багш, эмч нар тэтгэвэрт гарахдаа 36 сарын цалинтай тэнцэх урамшуулал авах 2012 оны УИХ-ын сонгуулийн өмнө гаргасан хуультай холбоотой асуудал зэрэг анхаарал татаж буй асуудлуудаар бүлгийн гишүүд байр сууриа солилцов.
    Ерөнхий сайдын багцад багтсан 50 тэрбум төгрөгийг ямар зүйлд зарцуулах талаар Засгийн газар их хуралд танилцуулах нь зүйтэй гэж үзлээ. Оюутолгойн ордтой холбоотой гэрээний өөрчлөлтийг хийхэд бэлэн байгаа ч өсөн нэмэгдэх роялти татварын тухай асуудлаар зарчмын байр сууриа хатуу хадгалах ёстой гэж үзэв. Үүнээс гадна хүн амын орлогын албан татвартай холбоотой асуудлыг ч мөн эргэн харж үзэх нь зүйтэй гэв.
    Олон жил жил ажилласан багш нар тэтгэвэрт гарахдаа 36 сарын цалинтай тэнцэх тэтгэмж, тэтгэлэг авах хуулийн тухайд монголд 30 гаруй мянган багш байдаг бол харин 116 мянган төрийн үйлчилгээний албан хаагчид байгааг мартах учиргүй гэдгийг бүлгийн гишүүд онцоллоо. Төрийн үйлчилгээний эмч, багш нар тэтгэвэрт гарахдаа 18 сарын тэтгэмжийг авдаг байсан бол үүнийг 2012 оны УИХ-ын сонгуулийн өмнө эдийн засгийн ямар нэгэн тооцоо, үндэслэлгүйгээр зөвхөн багш нарын тэтгэвэрт орж буй тэтгэмжийг 36 сар болгосон асуудал нь нийгэмд ямар үр дагавар дагуулах вэ гэдэгт Ардчилсан нам нухацтай хандах ёстой гэв. Эдгээр ажилтанд нийтээр нь 36 сарын цалинтай тэнцэх хэмжээний тэтгэлэг олгох нь нийгэмд сөрөг үр дагавар авчирч болох талтай гэж үзэж байна. Учир нь төрөөс дээрх тэтгэмжид зориулж дунджаар жил болгон 150 тэрбум төгрөг олгохоор болж буй.Түүнчлэн боловсрол, эрүүл мэндийн салбарт ажиллагсдын тэтгэмжид Засгийн газар илүү анхаарах ёстой юу, эсвэл өнөөдөр ажиллаж буй төрийн үйлчилгээний албан хаагчдын чадвар, мэдлэг боловсрол бүтээмжид илүү анхаарч урамшуулах нь зүйтэй гэдэгт бүлгийн гишүүд санал солилцов.
    Харин дараа нь цаг үеийн буюу Өвөрхангайн тойрогтой холбоотой асуудлыг Ардчилсан намын бүлэг авч хэлэлцлээ. УИХ-ын гишүүн болон жирийн иргэн хэн ч гэсэн хуулиа сахиж мөрдөх ёстой гэдэг талаас нь бүлгийн гишүүд онцгойлон авч үзлээ. Асуудлыг зөвхөн Өвөрхангайн тойрог болоод Г.Батхүү, Д.Зоригт нарын нэр дэвшигчийн асуудал мэт гуйвуулж болохгүй. 2012 оны УИХ-ын сонгуулиар шинэчлэгдсэн төр засаг, хуулийг эрхэмлэх, баримтлах, хууль зөрчсөн үйлдэлд хариуцлага тооцох асуудал руу эрчимтэй ажиллаж байгааг нийгэм хүлээж авч байгаа гэдгийг бүлгийн гишүүд хэлж байлаа.     Сүүлийн үед хийгдэж буй бүтээн байгуулалт хурдацтай чанартай хийгдэж байгаа нь салбар салбартаа хуулиа дээдэлж эхэлсний илрэл гэдгийн мөн тодотгож байв. Гэтэл УИХ буюу хууль тогтоогч нар хууль сахидаггүй ажлыг өдөөж байгаад бүлгийн гишүүд зарчмын байр суурийг илэрхийлсэн. Ялангуяа УИХ-ын анхдугаар чуулганы хуралдаанаас эхлээд МАН-ын хууль зөрчсөн асуудлуудад Ардчилсан нам зарчмын байр сууриндаа хатуу байх ёстой гэж бүлгийн гишүүд үзлээ.
    Тэр тусмаа УИХ-ын сонгуулийн явцад гарсан хууль зөрчсөн асуудлыг Ардчилсан нам хүлээн зөвшөөрөхгүй бөгөөд Өвөрхангай аймгийн тойрог ч мөн үүнтэй хамаарна. Эд мөнгө тарааж, санал худалдан авсан нь мөрдөн байцаалтын явцад байгаа ажил. Хэдэн хүний санал авсан нь хамаагүй, худалдаж авдаг асуудлыг үүгээр цэг тавих нь чухал. Өөрөөр хэлбэл сонгуулийн санал худалдаж авах, эд мөнгө тараах зэрэг хууль зөрчиж буй бусад асуудлыг ч мөн хууль зөрчиж шийднэ гэж байхгүй хэмээн бүлгийн гишүүд үзлээ. МАН-ынхан Төрийн ордонд хоёр хоног эсэргүүцэл илэрхийлэхдээ Монгол Улсын Төрийн ордны хамгийн энгийн хуулиудыг зөрчсөн ч Ардчилсан намын бүлгийн гишүүд хүндэтгэлтэй хандаж байгаагаа илэрхийлэв.
    Увс, Завхан, Орхон, Дархан-Уул гээд сонгуулиар хууль зөрчсөн тойргуудын асуудлыг хууль хяналтын холбогдох байгууллагууд шалгаж байгаа. Эдгээр нь тогтоогдож иргэдийн саналыг худалдаж авахад нөлөөлсөн нь нотлохдох юм бол УИХ-ын гишүүнийг эргүүлэн татдаг байх ёстой. Хэрэв хууль зөрчдөг, санал худалдан авдаг байдал үргэлжилсээр байх юм бол цаашид Монгол Улсын сонгуулийг шударга явах тухай ойлголтыг устгаж буйтай ижил ойлголт болно гэдэг бүлгийн гишүүд байр сууриа нэгтгэлээ гэж УИХ дахь Ардчилсан намын бүлгийн ажлын албаны Олон нийтттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
0
ЖИРГЭХ
Санал болгох
Арьс судлалын үндэсний төвд агаар шүүгч хүлээлгэн өглөө
Монголын баг, тамирчид бишкекийг зорилоо
Улсын шалгалт зохион байгуулах хуваарь гарчээ
Оюутан цэргийн бүртгэл ирэх сарын 2-ноос эхэлнэ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • "ONE Championship" алтан бүсүүдийг олон нийтэд дэлгэгдэнэ
    17 цаг 49 мин
  • Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
    18 цаг 1 мин
  • ТАНЫ АМРАЛТАНД: Алжаал, стресс ядаргааг тайлах шилдэг хоол, хүнс
    19 цаг 44 мин
  • Осголтын үед үзүүлэх анхан шатны тусламж
    19 цаг 44 мин
  • Энэ амралтын өдрүүдээд ХАЙРТАЙ хүмүүстэйгээ үзэх 7 гоё үзвэр
    19 цаг 44 мин
  • Энэ сарын 20-21-нд үргэлжлэх "Алтан цом"-ын барилдааны талаар та юуг мэдэх ёстой вэ?
    19 цаг 44 мин
  • "Cү.Батболдын Засгийн газар 2012 онд давхар татварыг бууруулснаар 1,7 их наяд төгрөгийг Монголд үлдээж чадсан"
    Уржигдар 22 цаг 25 мин
  • Оюутолгойн бүлэг ордын асуудлаарх сонсгол өндөрлөлөө
    Уржигдар 21 цаг 24 мин
  • “Хөгжлийн лиг”-ийг "Энержи", "Мегастарс", "Бакс" багууд хошуучилж байна
    Уржигдар 17 цаг 07 мин
  • Орхон, Өвөрхангай, Сүхбаатар аймгуудын ерөнхий боловсролын сургуулиудад хадгалж байсан химийн бодисуудыг устгуулжээ
    Уржигдар 16 цаг 52 мин
  • “САУСГОБИ СЭНДС” компани агаарын бохирдлыг бууруулах ажилд нэгдэж, санхүүжилтийн гэрээ байгууллаа
    Уржигдар 16 цаг 49 мин
  • 3 жил гаруйн хугацаанд 1000 орчим нэр төрлийн бүтээгдэхүүн зах зээлд гаргажээ
    Уржигдар 16 цаг 45 мин
  • Гаалийн ерөнхий газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Г.Энхтайван томилогдлоо
    Уржигдар 16 цаг 40 мин
  • Шилдэг залуу эрдэмтэн, эмч нар Ерөнхийлөгчийн нэрэмжит шагнал хүртлээ
    Уржигдар 14 цаг 47 мин
  • Нийгмийн ажил мэргэжлийн сурталчлах 32 төрлийн контент бүтээжээ
    Уржигдар 13 цаг 46 мин
  • Налайх дүүрэгт 1579 ам.метр талбайд тохижилтын ажил хийгдэж дууслаа
    Уржигдар 13 цаг 08 мин
  • БНСУ-ын визны татгалзсан хариу авснаас хойш 3 сарын дараа дахин виз мэдүүлэх боломжтой болжээ
    Уржигдар 12 цаг 01 мин
  • Фото сурвалжилга: Хотын нэг өдөр
    Уржигдар 11 цаг 01 мин
  • Автомашины улсын дугаарын тэгш, сондгой хязгаарлалт хийх эсэх талаар санал авч эхэллээ
    Уржигдар 10 цаг 42 мин
  • УИХ-ын өнөөдрийн чуулганаар хэлэлцэх асуудлууд
    Уржигдар 10 цаг 26 мин
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Улсын начин аавтай, МУГТ ээжтэй Ж.Энхсоёл охин БНСУ-ын волейболын дээд лигт тоглоно
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Цолондоо дүүрэн бөх Б.Даваа-Очирын тухай сонирхолтой 15 баримт
  • Токиогийн Их дуулгаас Монголын цор ганц медалийг хүртсэн О.Уранбаярын тухай 10 баримт
  • Туулсан тэмцэл, тулгарсан өрсөлдөгч ихтэй Т.Тулга гавьяат
  • Оюутолгой руу чиглэсэн Оросын бойкот бодитой юм байна
  • Хамгийн залуу гишүүн С.Цэнгүүн гадаад томилолтод 22 удаа явжээ
  • ТАНИЛЦ: Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
  • Ц.Анандбазар Б.Ариун-Эрдэнэ нар Булган аймгаа бусниулж байна уу?
  • Х.Нямбаатар: Дулааны тавдугаар цахилгаан станцыг 2028 онд ашиглалтад оруулахаар гэрээ байгуулаад байна
  • Т.Даваадалай: Явган замыг байгалийн чулуун хавтангаар шинэчилснээр явган хүний гэмтэл, бэртэл 15 хувиар буурсан
  • Г.Занданшатар хавар хүртэл тэсэх үү?!
  • Арав хоногийн ажил хэргийн визийг уригчгүйгээр мэдүүлэх боломжтой боллоо
  • Контент бүтээхэд зайлшгүй хэрэгтэй 6 хиймэл Оюуны хэрэгсэл
  • Зууны манлай бүтээн байгуулалт Эрдэнэт хотын тухай 24 баримт
  • “Жавхлант”, “Шивээ толгой” ашиглалтын тусгай зөвшөөрлийн асуудлаарх нотлох баримтуудыг шинжлэн судалж байна
  • Булган аймгийн ИТХ-ын дарга асан Ш.Насандулам газар зарсан, авлига албан тушаалын хэрэгт холбогджээ
  • АМРАЛТЫН ӨДӨР: Та амралтаараа юу үзэх вэ?
  • Улаанбаатарт -15 градус хүйтэн, цас орно
  • Оюутолгой руу чиглэсэн Оросын бойкот бодитой юм байна
  • Хамгийн залуу гишүүн С.Цэнгүүн гадаад томилолтод 22 удаа явжээ
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Токиогийн Их дуулгаас Монголын цор ганц медалийг хүртсэн О.Уранбаярын тухай 10 баримт
  • Туулсан тэмцэл, тулгарсан өрсөлдөгч ихтэй Т.Тулга гавьяат
  • Улсын начин аавтай, МУГТ ээжтэй Ж.Энхсоёл охин БНСУ-ын волейболын дээд лигт тоглоно
  • Т.Даваадалай: Явган замыг байгалийн чулуун хавтангаар шинэчилснээр явган хүний гэмтэл, бэртэл 15 хувиар буурсан
  • Цолондоо дүүрэн бөх Б.Даваа-Очирын тухай сонирхолтой 15 баримт
  • Х.Нямбаатар: Дулааны тавдугаар цахилгаан станцыг 2028 онд ашиглалтад оруулахаар гэрээ байгуулаад байна
  • ТАНИЛЦ: Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
  • Арав хоногийн ажил хэргийн визийг уригчгүйгээр мэдүүлэх боломжтой боллоо
  • Улаанбаатарт -15 градус хүйтэн, цас орно
  • “Евразийн аюулгүй байдал ба Монгол Улс” сэдэвт онол- практикийн бага хурал зохион байгууллаа
  • Г.Занданшатар хавар хүртэл тэсэх үү?!
  • Нийслэлийн зарим байршилд голуудын халиа 25-35 см нэмэгдсэн байна
  • Контент бүтээхэд зайлшгүй хэрэгтэй 6 хиймэл Оюуны хэрэгсэл
  • “Жавхлант”, “Шивээ толгой” ашиглалтын тусгай зөвшөөрлийн асуудлаарх нотлох баримтуудыг шинжлэн судалж байна
  • Оюутолгойн бүлэг ордын асуудлаарх сонсгол өндөрлөлөө
  • АМРАЛТЫН ӨДӨР: Та амралтаараа юу үзэх вэ?
24 баримт
  • Зууны манлай бүтээн байгуулалт Эрдэнэт хотын тухай 24 баримт
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Токиогийн Их дуулгаас Монголын цор ганц медалийг хүртсэн О.Уранбаярын тухай 10 баримт
  • Цолондоо дүүрэн бөх Б.Даваа-Очирын тухай сонирхолтой 15 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК